Японы Засгийн газар Мьянмарын иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоож, ардчиллыг дахин цогцлоохыг цэргийнхэнд уриалахын тулд тус улсад үзүүлэх эдийн засгийн тусламжаа түр зогсоохоор болжээ.
“Япон нь Мьянмарт эдийн засгийн хамгийн их тусламж үзүүлдэг улс бөгөөд энэ чиглэлд шинэ төсөл хэрэгжүүлэхгүй байх байр суурийг баримталж байна” гэж Ерөнхий сайд Мотэги Тошимицү мэдээлжээ. Тодруулбал, 2019 онд гэхэд л санхүүгийн жилд Мьянмарт 200 тэрбум иен буюу 1.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ.
Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаатай холбогдуулан АНУ, Их Британи, Канад, Европын Холбоо тус улсын Зэвсэгт хүчинтэй холбоотой аж ахуй нэгжүүдэд хориг арга хэмжээ аваад байгаа юм.