Мьянмарт өнгөрсөн сард гарсан цэргийн эргэлтийг иргэд нь эсэргүүцэн жагсч, энэ нь жирийн иргэд, цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсэхэд хүргээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 510-т хүрчээ. Харин бодит тоо үүнээс ч их байж болзошгүй хэмээн олон улс үзэж байна.
Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа бөгөөд жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буй цэргийнхэнд олон улс шахалт үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, АНУ, Мьянмартай байгуулсан худалдааны гэрээний дагуу тус улстай өрнүүлж буй худалдааны харилцаагаа түр зогсоож, ардчилсан Засгийн газарт эрх мэдлийг нь эргүүлэн өгөхийг шаардсан. Мөн АНУ, Канад, Их Британи, Европын Холбооны орнууд Мьянмарын цэргийн генералуудын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа билээ.
Сэтгэгдэл (1)