“Харьшгүй хүчтэн” нэртэй халз барилдааныг зохион байгуулахаар болжээ. Тус барилдаан нь зөвхөн үндэсний бөхөөр бус жүдо, бүстэй барилдаан, самбо гэх мэт олон төрлөөр явагдах юм байна. Барилдаанд анх улсын аварга Э.Оюунболд, заан М.Бадарч, харцага Д.Анар, О.Хангай нар оролцохоор байсан ч О.Хангай харцага нэрээ татжээ. Улмаар улсын харцага Ш.Мөнгөнбаатар, начин Ч.Хөхчирэнгэр, Б.Амаржаргал нар нэмэгдсэнээр зургаан бөхийн дунд халз барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх бөхчүүдээс гадна дуучин Э.Төрмандах, Д.Намсрайноров нараар манлайлуулсан зургаан уран бүтээлч тойргоор халз барилдах аж. Барилдааныг гуравдугаар сард зохион байгуулахаар товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон бөгөөд эцсийн товыг удахгүй зохион байгуулагчид албан ёсоор зарлах юм байна.
Сэтгэгдэл (21)