Монгол Улс ОХУ-ын “Спутник-V” вакциныг дотооддоо үйлдвэрлэх хүсэлтийг тус улсын Засгийн газарт тавьж, тэд ч нааштайгаар хүлээн авсан билээ. Нэр хүндээрээ дээгүүрт яваа тус вакциныг дэлхийн олон улс үйлдвэрлэхээр өрсөлдөж, энэ дагуу Хятадын “Shenzhen Yuanxing Gene-tech” компани "Спутник-V" вакцины 60 сая гаруй тунг БНХАУ-д үйлдвэрлэх гэрээг амжилттай байгуулж чаджээ. Вакциныг Хятадад үйлдвэрлэх ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр болжээ.
Мөн “Спутник-V” вакциныг БНХАУ-аас урьтаж, Энэтхэг, Беларусь улсад үйлдвэрлэж эхэлсэн юм. Тус вакцины үр дүнгийн хувьд коронавирусний эсрэг 91,6 хувийн дархлаа тогтоодгийг баталсан учраас ийнхүү дэлхийн олон улс иргэдээ вакцинжуулахаар өрсөлдөж буй аж.
Сэтгэгдэл (5)