Мьянмар улсад төрийн эргэлтийн эсрэг жагссан 100 гаруй жагсагчийг хөнөөсөн нь дэлхийн улс орнуудын эгдүүцлийг төрүүлээд байна.
Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт хамгийн олон буюу 100 гаруй жагсагчийг цэргийнхэн буудаж алсан юм. Үүнтэй холбогдуулан дэлхийн 12 улсын Батлан хамгаалах яам тус улсын цэргийнхнийг буруутгаж байгаа бөгөөд АНУ Мьянмарын аюулгүй байдлын хүчнийг "терроризмын засаглал" хэмээн буруутгажээ.
Өчигдөр тус улсад жагсаалын үеэр амиа алдсан иргэдийг оршуулах ёслол болсон бөгөөд зарим мэдээллээр цэргийнхэн гашуудлын үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааг тараахыг оролдсон гэжээ. Мьянмарт хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтээс хойшхи 400 гаруй жагсагч амиа алдаад байна.
BBC.COM