Мозамбикийн хойд хэсэгт орших Палма хотод халдлага болж долоон хүн өртөж амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлэв. Халдлага болсон газар зочид буудалд байсан иргэдийг цуваагаар буудлаас гаргаж байсан ч долоон хүн суманд өртөж алагджээ. Үлдсэн иргэдийг усан онгоцоор 250 км-ын зайтай Пемба боомт руу шилжүүлсэн байна.
Палма хотод хэд хэдэн удаа халдлага, дайралт болж байгаа бөгөөд толгойтой, толгойгүй цогцсор дүүрсэн гэж албаныхан мэдээлж байна.
BBC.COM