ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйн бие муудаж, нэг хөл мэдээгүй болсон талаар түүний өмгөөлөгч олон нийтэд хандаж мэдэгдсэн байна. Тиймээс эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад яаралтай гаргах хэрэгтэй гээд шүүгчийн гаргасан тогтоол ямар ч хууль зүйн үндэслэл хэмээжээ. А.Навальныйг гэрийн хорионд байлгаж, эмчилгээ сувилгаа хийх боломж олгохыг эхнэр нь ч цахим хуудсаараа дамжуулан хүссэн аж. ОХУ-ын сөрөг хүчний удирдагчийг Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль хүртэл цагдаж хорино гэдгийг тус улсын сайтууд мэдээлээд эхэлжээ.
Сэтгэгдэл (2)