Хятад улсаас Колумбид өгсөн вакцины гурав дахь хэсэг энэ сарын 20-нд Колумбын нийслэл Богота хотод хүрчээ. Колумбын Ерөнхийлөгч Дюкегийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин Колумбын ард түмэнд хандан онлайн дүрс бичлэгээр үг хэлсэн байна.
Тэрбээр "Хятад, Колумбын ард түмэн Номхон далайгаар зааглагдаж байгаа ч хоёр орны нөхөрлөл сэтгэл ойрхон юм. Хоёр орны Засгийн газар болон ард түмний хамтын хүчин чармайлтаар цар тахлын эсрэг тэмцэх болон бусад салбарын найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжиж байна. Хятад Колумбын найрсаг хамтын ажиллагаанд түүхэн чанартай шинэ амжилт гаргаж, хоёр ард түмэнд ашиг шимийг нь хүртээхийг хүсэж байна" гэжээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (2)