АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотод зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэнээр 10 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хохирогчдын дотор хэв журам сахиулахаар очсон цагдаагийн офицер 51 настай Эрик Таллей багтсан ба тэрбээр хэргийн газарт хамгийн түрүүнд очжээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн ба АНУ-д халдлага ойрхон гарч, үүнд нь гэмгүй иргэд өртөж буйд нийгмээрээ ихээхэн шүүмжилж байна. Энэ талаар Колорадо мужийн захирагч Жаред Полис "Бид өнөөдөр чөтгөрийн царайг харлаа. Уг аймшигт явдлаас болж, гэр бүл, хайртай дотны хүнээ алдсан хүн бүрт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна" гэлээ.