Нарны зайгаар ажилладаг машин зохион бүтээж уралддаг Бельги, Нидерланд, Герман болон бусад олон улсын багууд энэ жилийн уралдаанаа зохион байгуулах боломжтой улсын нэгээр Монгол Улсыг нэрлээд байна.
Тэд Арабын нэгдсэн Эмират, Марокко болон Монгол Улсыг судлан ойрын хугацаанд шийдвэрээ гаргана. Монгол улсад тэмцээн зохион байгуулахаар бол нийт 5-10 багийн 100-д тамирчид, техникийн ажилчид, инженерүүд өөрсдийн их сургуулийн инновацын төвд зохион бүтээсэн нарны зайгаар ажилладаг уралдааны машины хамт 2021 оны 9-р сард ирэх юм. Уралдааныг сурвалжлахаар олон улсын мэдээллийн агентлагууд ирэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Flickr