Оксфордын их сургууль болон “Астразенека” компанийн хамтран бүтээсэн “Covid-19”-ийн эсрэг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа талаар мэдээлэл гарснаас Европын 10 гаруй улс өнгөрсөн долоо хоногоос тус вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхийг түр зогсоогоод байсан юм.
Тэгвэл Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллагаас EMA (European Medicines Agency) Астразенека вакциныг аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэснээр Европын 13 улс уг вакцинаар ард иргэдээ үргэлжлүүлэн вакцинжуулж эхэлжээ. Эн тэргүүнд Герман, Франц, Итали, Испани улс тус вакциныг үргэлжлүүлэн ашиглахаа зарлаад байна.