Жо Байден телевизийн нэвтрүүлгийн үеэр өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэжээ. Улмаар АНУ-ын Засгийн газар ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч байгаагаа зарлажээ.
Мөн нэвтрүүлгийн үеэр тэрбээр В.Путиныг алуурчин гэж тодотгожээ. Тодруулбал, сэтгүүлч Ж.Байденаас В.Путиныг “алуурчин гэж үздэг үү” гэж асуухад “тийм” гэж хариулжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас АНУ дахь Элчин сайдаа дуудсан бөгөөд АНУ-ын эсрэг ямар арга хэмжээ авахаа зөвлөсөн аж. Шинжээчдийн зүгээс ОХУ, АНУ нарын дипломат харилцаа ноцтой нөхцөл байдалд хүрч байна гэж дүгнэж байна.
Сэтгэгдэл (7)