Гольфийн тамирчин Тайгер Вүүдс автомашины осолд орж эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрээр ослын улмаас хөл, шагайгаа хугалсан юм. Энэ жил настай гольфийн спортын хамгийн алдартай тамирчин эр Цедарс-Синай эмнэлэгт өнгөрсөн сарын 27-нд хөл, шагайн хугарлыг эмчлэх мэс засалд орсон.
Хэвлэлээр Тайгер Вүүдсийг согтуу бас хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ жолоо барьсан учир осолдсон гэж мэдээллэж байв. Харин Лос Анжелес хотын Цагдаагийн газраас тамирчин эрийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн юм.
Ослын үеэр хөл, шагайн хугарлаас гадна нуруундаа гэмтэл авсан Тайгер Вүүдс твиттер хуудастаа “ Бие минь илааршиж гэртээ ирсэндээ баяртай байна. Сүүлийн хэдэн долоо хоногт намайг дэмжиж, урам хайрласан та бүхэндээ баярлалаа” хэмээн жиргэжээ.
Б.Жаргал