Өмнөд Солонгосын төвийн бүс нутаг, тэр дундаа Сөүл хот шар тоосонцорт дарагджээ. Өнгөрсөн Лхагва гарагт Хятадын хойд хэсэгт орших хуурай цөлөөс хоёр өдөр дараалан орж ирсэн шар тоосонцор тус хотыг дараад байгаа тухай БНСУ-ын цаг агаарын урьдчилсан мэдээний агентлаг мэдээлэв.
БНСУ-ын Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Агаарын чанарын урьдчилсан мэдээний төвийн мэдээлснээр PM 10 гэж нэрлэгддэг 10 микрометрээс бага диаметртэй нарийн ширхэгтэй тоосонцрын нягтрал Сөүл болон түүний ойр орчмын төвүүд болох Чунчон, Хойд Кёнсангийн зүүн өмнөд муж болон хөрш зэргэлдээ Дэгү хотуудыг бүрхэж муу гэсэн үнэлгээнд хүрээд байгаа аж.
Цаг уурын байгууллагууд энд PM-ийн 0-ээс 30 микрограмм хоорондох концентрацийг "сайн", 31-80 хооронд "хэвийн", 81-150 хооронд "муу", 151-ээс дээш бол "маш муу" гэж ангилан үнэлдэг. PM 10-ийн үзүүлэлтүүд үдээс хойш Өмнөд Солонгост муу түвшинд хүрэх төлөвтэй байна гэж тус төв мэдээлэв.
Ирэх Пүрэв гарагт Сөүл болон тус хотыг хүрээлэн оршдог Кёнги мужийн өмнөд хэсэг, Өмнөд Чүнчон муж нар нарийн ширхэгтэй тоосонцорт дарагдана гэж таамаглаж байна.
Өнөөдрийн 13.00 цагийн байдлаар PM 10-ийн хоногийн дундаж агууламж Кёнги мужид нэг куб метрт 104 микрограмм, Сөүлд 99 микрограмм, Өмнөд Чүнчон хотод 97 микрограмм, Сэжон хотод 95 микрограмм, Инчонд 93 микрограмм хүрсэн бол Тэжон, Дэгү хотод 90 микрограмм байна.
Б.Жаргал