Европын орнуудад Астразенека вакцин хийсний улмаас цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл цацагдаад буй. Вакцины хийлгэсний дараа гарч буй сөрөг урвалын улмаас Астразенека вакциныг түр хугацаагаар түдгэлзүүлэх хэрэгтэй гэж Ирландын эрүүл мэндийн газрын ерөнхий эмчийн орлогч мэдэгджээ.
Дани улс астразенека вакцины нэвтрүүлж эхэлсэн ч удалгүй түр зогсоосон бол Норвеги улсад тус вакциныг хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүсгэсэн эрүүл мэндэд ноцтой тохиолдол бүртгэгдэж эхэлжээ. Астразенека вакцин, цусны бүлэгнэлийн хооронд шууд холбоо байгаа эсэхийг тодорхойлоогүй ч тус вакциныг хийхээ түр зогсоох шийдвэр гаргах болжээ.
Б.Жаргал