Ташкентын “Их дуулга-ын эхний өдрийн финалын барилдаан боллоо. Тус финалд манай 9 бөх хүч үзсэнээс Ё.Басхүү, М.Уранцэцэг, Л.Сосорбарам нар алтан медалийн төлөө шалгаран үлдсэн юм.
52 кг-д өрсөлдөж байгаа Л.Сосорбарам финалд дэлхийн аварга Үта Абетэй хүч үзэх бол 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг эхний барилдаанаа Энэтхэгийн бөх ЛИКМАБАМ Шушила Девигээр биеэ халааж, цагийн төгсгөлд цэвэр яллаа.
Манай бөх хэсгийн аваргын төлөө Италийн тамирчин МИЛАНИ Франческаг, зооны аваргын төлөө Сербийн бөхийг ялсанаар финалд шалгаран үлдсэн билээ. Финалд Японы бөх Н.Цүнода цэвэр ялсанаар Аваргын алтан медалийн болзол хангалаа.