Монголын Үндэсний музей өвлийн цагийн хуваарийн дагуу олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ.
Нэг үзэгчид ногдох талбай нь 4 м.кв байх бөгөөд амны хаалт зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна. Мөн 0-16 насны хүүхдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй болж байгаа аж.