Модел Ж.Энэрэл "Mercedes-benz" C class (W 206) 2021 оны шинэ загварын нүүр царай болжээ.
Тэрбээр загварын гараагаа “Торго” модел агентлагаас эхлүүлж байсан юм. Үүний дараа “Монгол модел” агентлагт орж, загварын ертөнцөд хөл тавиад 13 жил болж байгаа аж. Ж.Энэрэл 2012 онд загвар өмсөгч С.Сарнайтай хамт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглож байсан нэгэн юм.
Монголд төдийгүй дэлхийд загварын карьер нь өндөрт яваа загвар өмсөгч Ж.Энэрэл “Paris Fashion week 2020”, дэлхийн томоохон брэндүүдийн тоонд зүй ёсоор багтдаг “Hermes” брэндийн шинэ коллекцийг танилцуулан, Парисын загварын тайзнаа алхаж байсан байна. 2016 оноос Нью-Йоркийн “MUSE” загварын агентлагт ажиллаж байгаа юм.
Р.Алтан
Сэтгэгдэл (1)