Баруун аймгуудад өвөлжилт хүндэрч, өвс тэжээлийн үнэ ч огцом нэмэгджээ. Ялангуяа Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч, цас 7-10 см орсноос мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Тиймээс малчид 1000 орчим км отроор явж малаа хариулж байгаа ч хатгах өвсгүйн улмаас зутарч эхэлжээ.
Мөн махны үнэ хямдарч, нэг хонийг 25-30 мянган төгрөгөөр худалдаалж буй нь нэг шуудай хивэгний үнэтэй дүйцэж байгаа аж. Нэг боодол өвсийг 10-15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа гээд хүндрэлийг далимдуулан хивэг, өвс тэжээлийн үнийг огцом нэмэгдүүлсэн байна. Энэ нь малчдад ихээхэн хүндрэлтэй байгааг тэд хэлж байна. Аймаг, орон нутгийн зүгээс шат дараатай арга хэмжээ авч байгаа ч цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй тул төр, засгаас тодорхой арга хэмжээ авахыг хүсчээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)