Чоно борооноор хүмүүс ч гарч ирж байна даа. Өнгөрсөн хугацаанд олон эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, харгислалын золиос болж байхад гав хийж ганц үг дуугараагүй хэрнээ цаазын ялыг сэргээ гэж уухайлан дэмжих нь харамсалтай.
Тодруулбал, өчигдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонсох үеэр ийм хариуцлагагүй үг амнаасаа унагав.
Өнгөрсөн парламентын “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдсөн түүнийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа салбараа сайн удирдаж, ковид-ыг дотооддоо алдалгүй барьсан хэмээн иргэд таашааж иргэд нь төрийн түшээгээр, намын дарга нь салбарын сайд болгож “шагнасан”. Ковид-ын үед идэвх санаачлагатай сайн ажилласныг нь үгүйсгэхгүй. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал нийгмийн эмзэг сэдэв.
Эмэгтэй гишүүд та бүгдийг тэмцээч, үзэл бодлоо илэрхийлээч гэж тал талаас шахахад нэг нь ч эмгэнэл илэрхийлж, араас нь хөөцөлдөж явсан бил үү.
Асуудалд ул суурьтай хандаж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, суртал ухуулгын ажлыг эрчимжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудалд гарц гаргалгааг эрэлхийлэхийн оронд цаазын ял сэргээхийг хүсэж байдаг.
Хэрэв Монгол Улс цаазын ялыг сэргээвэл 1937 оны их хэлмэгдүүлэлт дахин өрнөх магадлалтай талаар олон түүхч, судлаачид хэлдэг. Мэдээж төрийн эрхэнд гарсан аль нэг нам нь өөрсдийнхөө эсрэг дуугарсан хүний амыг барихын тулд ашиглаж, улс төрийн хэлмэгдүүлэлт болж хувирна гэдгийг та маш сайн мэдэж байгаа.
Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталж, цаазын ялгүй 97 дахь орон болсон. Уг протоколд нэгдсэн орсноор энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад зарцуулах нэлээдгүй хөрөнгө мөнгө орж ирдэг. Ер нь цаазын ялгүй байна гэдэг хэнд ч хүнлэг бус хандахгүй л гэсэн санаа.
Хүний эрхийн өдрийг угтаж барьсан таны бэлэг “чоно борооноор” гэдгийг л сануулаад байна, сайд аа
А.Сүх
Сэтгэгдэл (22)