Хатуу хөл хорионы дэглэмийн энэ үед улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн торгуулийн арга хэмжээг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, шинээр мэндэлсэн хүүхдээ 30 хоногт багтаан бүртгүүлэх ёстой байдаг.
Энэ хугацаанаас хэтэрвэл торгуулийн арга хэмжээ авдаг байсныг болиулсан байна. Мөн иргэний үнэмлэхтэй холбоотой гээд төрийн цаг хугацаа заасан бүхий л үйлчилгээг торгуулиас чөлөөлжээ.
Улсын бүртгэлийн газрууд 09-14 цагт ажиллаж, төрөлт, нас баралт, барьцааны, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг халдвар хамгаалалтын дэглэм дор хэвийн гүйцэтгэж байгаа аж.