Өчигдөр Монгол HD телевизээр “Монголчууд гэртээ” нэртэй хандивын тоглолт болсон. Уг тоглолтоор техник технологи хөгжсөн энэ үед хаанаас ч тоглолт зохион байгуулах боломжтой гэдгийг телевизийн хамт олон харуулж чадсан билээ.
Чиглэл чиглэлийн уран бүтээлчид “Тэвч, итгэ, хүлээ” уриан дор МУЗН-аас санаачлан хэрэгжүүлж буй өдрийн орлогоороо амь зууж байсан иргэдэд тусламжийн хүнс олгох аянд нэгдэж ая дуугаа өргөсөн. Тэгвэл тоглолтын үеэр 330 гаруй сая төгрөг цуглажээ. Ингэсэээр 5500 гаруй өрх хүнстэй болж байна.