

-Энэ оныг "Агаарын бохирдол, орчны доройтлыг бууруулах жил" болгон зарласантай холбогдуулан Дорнод аймгийн Матад суманд "Тогтвортой амьжиргаа-2" төслийн санхүүжилтээр 3.6 тоннын багтаамжтай хогийн машин болон хогийн цэгт хог хамагч машин олгожээ.
-Өмнөговь аймагт 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр 20 га ойн зурвас байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлыг "Говийн өндөр" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн хавар 10000 бортгонд загийн тарьц бэлтгэн, тарилтаа аравдугаар сард хийхээр хашаа, тор татах ажилдаа орсон байна.
-Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт олгогдсон тусгай зөвшөөрөл болон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байгаа талбайнуудын давхцлыг судалжээ. Судалгаагаар 59 тусгай зөвшөөрлийн 354486.07 га талбай буюу тус аймгийн нийт нутгийн 4.3 хувь нь давхцалтай байгаа аж. Хэрвээ Захиргааны хэрэг үүсгэж шүүхэд хандвал нийт нутгийн 1.63 хувь нь орон нутгийн талд, 0.96 хувь нь тавин хувийн магадлалтай. 1.7 хувь нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талд шийдэгдэх судалгаа өгчээ.
Д.Ундрах 24tsag.mn