Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Лев Толстойн “Анна Каренина” зохиолыг Монголд анх удаа тайзны бүтээл болгон үзэгчдэд толилуулах гэж байна. Тус жүжгийн тасалбар өчигдрөөс хуралдаанд гарсан бөгөөд нээлтийн тасалбар 24 цагийн дотор дуусчээ.
Аравдугаар сарын нэгний өдөр нээлтээ хийх "Анна Каренина" жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 25-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм.
Үзэгчдийн хүлээлтийг үүсгэж, сонирхлыг татаад буй тус жүжгийн гол дүрд СТА Н.Баярмаа, АЖ Н.Сувд, СТА Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх, МУГЖ Б.Жаргалсайхан, СТА Д.Баттөмөр, МУГЖ Г.Урнаа, Д.Хулан, О.Хонгорзул, МУГЖ Л.Дэмидбаатар нарын жүжигчид тогложээ.
Харин Норовын Пүрэвдагва романыг жүжгийн зохиол болгон бичсэн бол найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажилласан байна.