30-р хэсэг
Цэцэгээ .. Барсааг дагуулан байшиндаа ороод цай чанахаар данханд ус хийнэ. Барсаа цааргалан цай чанаад яахав. Найз нь энд ачааг чинь буулгачихаад хөдөллөө гэв. Цэцэгээ нүдээ томруулан миний найз хоноод явалгүй яахав цай чаналгүй яахав. Найз нь хэдэн бууз гялс жигнэчих нь алив хувцасаа хөнгөл ямар танихгүй айлд ирсэн биш дээ. За танайхан сайн уу? миний муу Янжаа юу хийгээд байна даа. Миний үр юу хийж байна даа. Аавын бие сайн уу? Барсаа дээлээ тайлж сандал дээр тавиад
-Чи нэг амьсгаагаар л дуржигнуулчих юм аа. Инээмсэглээд... Янжаа сайн чамд цагаан идээ явуулсан .. Дамдин ах сайн байгаа Баянмөнх тэр хоёр аж төрөөд л байгаа. Тэднийх манайхтай намаржаанд айл буугаад одоо Байгалиагийнхтай \Дамдины том охин\ өвөлжөөнд бууцан байгаа... за найз нь танай идэшийг авчирсан даа. Хаана орууулж тавих уу? өглөө эрт машины зах орох ажилтай.. Цэцэгээ босон гражны түлхүүр өгөөд би гар чийдэн аваад гарьяа гэв. Барсаа гархад Энхриймаа өрөөнөөсөө гарч ирэв. Цэцэгээ, Энхриймаа руу харан: Өө миний найз сэрчихсэн үү? жаахан шөл хийж байгаа юм. Цай буцалхаар гаргачихаарай. Хөдөөнөөс Янжаагийн нөхөр ирээдээ ...Би чамд ярьж байсан даа. За найз нь гараад ирье гэв. Энхриймаа гал тогоонд зогсон ус стаканд хийн уув.. Нилээн хэдэн минутын дараа өнөө хоёр орж ирхэд Энхриймаа халуун шөл хийчихсэн мөн халуун данхтай цай ширээн дээр тавьжээ.. Цэцэгээ, Барсаад ... Энхриймааг танилцуулаад.. Энэ хэдийхээ хүчинд л найз нь хот газар дажгүй амьдраад байна шүү дээ гэв. Энхриймаа, өрөөнд Энхцэцэгийг уйлганахыг сонсоод өрөөндөө оров. Барсаа цайгаа уун хоол идээд гараа арчив.. Цэцэгээ хөргөгчнөөсөө нэг шил архи гарган задлаад өмнө нь тавиад хажууд нь хундага мөн тавиад нэг хийж өгөөд сандал дээр суув. Барсаа инээмсэглэн хундагатай архинаас нэг татаад Цэцэгээ рүү харан ...
-Найз нь машинаа солих санаатай орж ирсэн .. муудаж ээ хөөрхий минь..
-Өө тийм үү?аргагүй дээ удаж байгаа шүү тиймээ..
-Тиймээ удаж байгаа ...
-За өөр сонин сайхан юутай байна.. хүүгээ их санаж байна даа.. яасан их идэш явуулаав дээ... Барсаа дахин архинаас хэд хийн татаад...
-Идэш хоол ч яахав.. миний найз авах юмаа л авч байгаа хэрэг харин ч илүү их хөрөнгө авах ёстой л хүн дээ. Дамдин ах амьд байгаа цагт идэшнээс л хэтрэхгүй янзтай. Танай хоёр ч азрага адуу, нилээн хэдэн үхэр, өчнөөн бог байх л ёстой доо.. Найз нь тэнэг хүн биш шүү дээ. Байгаль өөрийнхдөө нийлүүлээд төлийг чинь өөртөө эмнээд байх юм. Яамаар ч юм дээ... Цэцэгээ санаа алдангуй .......
-Одоо тэрийг яриад яахав дээ. Хөөрхий ханийхаа ясыг өндөлзүүлж яахав гэж л боддог юм. Авахдаа тулвал тэрнээс тогтохгүй дээ чи мэдэж байгаа .. Миний хань чинь айлын ганц хүү шүү дээ...
-Тиймээ найз нь муу найзыгаа их л санах юм. Уул нь энэ хэдэн толгой малыг нь тасдаад авчихвал үлдсэн энэ үр хүүхдүүдэд нь их нэмэр болох болов уу? гэж сэтгэх юм. Хар багаасаа найзласан найзыгаа ийм богино настай гэж хэн санах билээ дээ. найз нь ямар ч байсан танай гэсэн малын эм, зүсийг андахгүй. Чи хэрэв авна гэвэл найз нь чамд туслана аа гэв..
-Цэцэгээ бодлогоширон байсан аа... хадам өнгөрөөд ийм үед яаж ярьж болох вэ? өөрсдөө мэдэж байгаа байлгүй. Баянмөнхийн л юм шүү дээ.
-За даа тэр юу л бол.. Байгаль өвгөнтэй их наалдаад ирчихсэн байгаа тэрний нөхөр гэж нэг малын хулгайч байна. Үл бүтэх хүмүүс дээ. миний найз сайн бодоорой. Зунаас нэг тийм ая тал бодохгүй бол тэдний хоёр хүүхэн нь тунч ухаангүй улс даа.. хэдэн малаа үрэлгүй тогтоож байсан хүн чинь хөөрхий талийгч хөгшин байсан юм шүү дээ. Цэцэгээ буйдан дээр Барсаад ор засч өгөөд өглөө уулзая даа найз нь энэ өрөөнд орж амарлаа.. тааруулаад хүртээрэй дээ гэж инээмсэглэв.. Барсаа толгой дохиод зурагт асаан гэрлийг унтраав.. Өглөө болж гал тогоонд хүүхэд шуугилдах дуунаар Барсаа сэрэв. Баярцэцэг түүнрүү харан .. Барсаа ах сайн байна уу? та хэзээ ирсэн юм бэ?
-Хүүе Баярцэцэг нааш ир агаа нь үнсье .. шөнө ирлээ.. Баянжаргал ямар том болоо вэ? бага ээжийгээ санаж байна уу? инээв... - Янжаа эгч ирээгүй юм уу? та хэд хонох юм..
-Өө ах нь жаахан ажилтай. Хэд хонох байх аа. -Баярцэцэг инээмсэглэн ... тэгвэл орой уулзаяа би танд өрөөгөө үзүүлнэ ээ. бас зөндөө шагнал авсан та хараарай .. гэв.
-Барсаа инээн миний дүү угаасаа мундаг шүү дээ.. ийм том болчих гэж ... Цэцэгээ инээмсэглэн Барсаагийн хүзүүнээс тэврэх Баянжаргалыг хараад миний охин чинь Барсаа ахыгаа санаа юу даа.. ах нь босог алив нааш ир гэхэд холдохгүй эрхэлж байгаа царай гаргав. Барсаа инээмсэглэн... өөрийн нутагаа мэдэж байгаа нь энэ дээ. ахтайгаа өвөө дээрээ очих уу? гэвэл -Тэгье .. бас аав дээрээ очно.. та намайг аав дээр хүргээд өгнө тийм ээ гээд энгэрт нь наалдав.. Барсаа юу хэлэхээ мэдэхгүй хэсэг сууснаа. Өөрийн эрхгүй нулимс нь нүдийг нь бүрхэв.. чухам яагаад Баянжаргал энгэрт нь наалдсан учирыг сая л ухаарах шиг болж.. ярианы сэдэв өөрчлөн миний дүү энэ жил хэдэн настай билээ. Ямар том болоо вэ? гээд дээш өргөн үнсээд буйдан дээр суув. Цэцэгээ саяны хэлсэн Баянжаргалын үг зүрхэнд нь хүртэл сонсогджээ.. тэрээр цай хийн Барсаад бариад Баярцэцэгээ, Баянжаргалаа миний хүүхдүүд хичээлийнхээ хувцасыг өмсөөрэй явцгаах болж байна шүү гэв.. Баярцэцэг, Барсаа руу харан инээмсэглээд та орой ирнэ шүү гээд дээш гарав. Баярцэцэгийн нүдэнд Барсаа бол яах аргагүй дотно хүн билээ. Тэрээр үргэлж аавтай нь цуг явдаг төдийгүй Баярцэцэгийг бага байхаас айл аймаг явсан тул аавынхаа хэмжээнд биш ч түүнд Баярцэцэг их сайн юмсанжээ..
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн /Та үүнээс цааш уншихыг хүсвэл Хард Билгүүнтэй татаар холбогдоно уу/
Сэтгэгдэл (68)