28-р хэсэг
Үд өнгөрч Цэцэгээ ажлаа хүлээлцэж дуусаад гарч ирэв. Бундмаа амжилт хүсээд ажилчидаа цуглуулан Цэцэгээг дэмжиж сайн ажиллахыг уриалаад инээмсэглэсээр гарч одов. Жулиа хормогчоо тайлан
-За шинэ эрхлэгчдээ баяр хүргээд гарч тэмдэглэх үү? манайхаан ... Цэцэгээ ...Жулиа руу харан ажлын цаг дуусаагүй байна. оройн ээлж солигдохоор гарцгаая. За бүгдээрээ ажилдаа орцгоо .. Бүгд инээд алдан ажилдаа орцгоов. Орой болж оройн ээлжний хэд ирэв. Мөн л Энхриймаад баяр хүргэн санасанаа хэлнэ. Энд голдуу бүсгүйчүүд ажилладаг ч цөөхөн хэдэн залуус байдаг юмсанж. Ганга гэх залуу хамгийн удаан жил ажилласан залуу юм. Тэрээр задгай амтай юу ч бодохгүй ярьчихдаг юмсанж. Энхриймаа руу харан:
-Өнөө Төрөө чинь нэг бүсгүй дагуулаад явдаг болсон чамайг жаахан хүлээсэн бол тэ.. тэхдээ үнэхээр их хүлээсэн шүү...
-Юу хүлээхэээ..
-Манайхан бүгд л мэднэ шдээ. Чамд хайртай л гээд байсан тэгсэн өөр хүнтэй болж байх шиг байна лээ... Найз нь бол хүлээсэн шдээ. Энхриймаа ... Цэцэгээ царай нь хувиран за чи ажилаа хий дэмий юм яриад л явах юм. Чамд ямар хамаа байна аа.. Энхрий миний найз наашаа ороод ир ... өрөөндөө дагуулан оров.Цэцэгээ кофе аягалж өгөөд ...
-Чамд хэлэх гэсэнээ чадаагүй юм аа.. саяхнаас нэг бүсгүй харагдаад байдаг болчихсон.. манай урд буудал дээр ТҮЦ ажиллуулдаг юм байна лээ. Хааяа орж ирж хоол иддэг юм. Жулиа сайн таньдаг юм гэсэн.. уул нь Төрөө... - Аан тийм үү? Баярхүү юм хэлэх гээд байсан энэ байжээ...
-Тэр хоёр орж ирсэн юм уу?
-Тийм ээ .. за за найз нь ажилдаа гарлаа.. Энхриймаа өөр юу ч хэлсэнгүй. Цэцэгээ ч дугарсангүй.. Орой болж ажлын хэсэг хүмүүс нэгэн газар орж тэмдэглэхээр болов. Энхриймаагийн нүдэнд баяр хөөрөөс илүү бодол аргамжсан гэлтэй. Соёлоо түүн рүү инээмсэглэн..
-Та зүгээр үү? нэг л гунигтай харагдаад байх юм. Өнөөдөр чинь баярт мэдээтэй сайхан өдөр байна шүү дээ.
-Зүгээр ээ миний дүү.. Жулиа .. ширээн дээр байх дарснаас хундагалан бариад Энхрийд өгөн за манайхаан Энхриймаагаа эргэж ирсэний төлөө нэг барьчихяа.. Цэцэгээ ингэхэд Баярхүү яагаа вэ? - Мэдэхгүй ээ ирнэ биз тэгж байгаад..
-Төрөөд би хэлсэн ирэх байх аа.. найз бүсгүйтэйгээ гэхэд бүгд чимээгүй болчихов.. Энхриймаа дарсыг уугаад дахиж нэг өөртөө хийж уугаад:
-За баяртай охин уйлаад байна гэнэ. Би явлаа.. дараа би дайлна аа.. надад санаа зоволтгүй ... гараад явав. Цэцэгээ, Жулиа руу харвал... угаасаа мэдэхээс хойш тийм биз дээ. Тэглээч би л хэлж байгаа болохоос ...
-Би ч гэсэн явлаа.. та нар эрт хариарай. Дараа бид хоёр даая Жулиа минь дээ .. Цэцэгээ, Энхриймааг гүйцэн хажууд нь алхав. Хоёул юу ч дугаралгүй алхсаар ... хажууд нь нэг машин ирж зогсход Баярхүү байв...
-За та хоёр хаачих гэж байгаан танайхан тарчихсан юм уу?
-Бид хоёр явлаа хүүхэд уйлаад байна гэнэ ээ.
-Өө тийм үү? тэгвэл би хүргээд ...
-Үгүй ээ яах юм бэ? маргааш ирээд авчихаарай өглөө...
-За за сайхан амраарай .. орой ярьяа.. Энхриймаа хэсэг алхаж байсан аа.. түцнээс тамхи авч асаан татав.. Цэцэгээ юу ч хэлсэнгүй.. Энхриймаа хэд сорсон оо.. Хэзээнээс юм...
-Юу хэзээнээс гэж саяхнаас л Төрөө..
-Үгүй ээ та хоёр хэзээнээс үерхээд эхэлчихээ вэ?
-Хэн хоёр ...
-Баярхүү та хоёр найз нь мэдсэншдээ.. Чи надаас юм нуудаггүй л юмсан.
-Уучлаарай ... найз нь баттай эргэлзэхгүй болохоороол хэлье гэж бодсон юм. Өөр санаагүй ээ. Чи Баярхүүг мэднэ дээ.
-Мэднэ ээ.. тэхдээ чамайг гайхаад Баярхүү яаж чамайг өөрчилчхөв өө..
-Мэдэхгүй юм даа. Тэхдээ сууж ханилах талаар бодоогүй байгаа.. тэр талаар бодохоор л хүүхдүүддээ юу гэж хэлэх юм бэ?
-Миний найз зөв шийдвэр гаргажээ.. Баярхүү бол сайн залуу.. Харин би .. өөрөөсөө түлхчихээд одоо яагаад байгаагаач мэдэхгүй байна.. энд өвдөөд байна Цэцэгээ найз нь үнэхээр тэнэг хүн юм аа. хажууд байхад тоогоогүй явуулчихаад одоо энд өвдөөд байна би яах ёстой юм бэ? Энхриймаа замын хажууд сандал суун зүрхээ даран нулимсаа барьж байв. Цэцэгээ хажуунаас нь тэврээд: Миний найз тайвшир даа .. Найз нь чамайг ойлгож байна. Төрөөд илүү хэцүү байсан болов уу гэж бодож байна. Хэцүү үед нь тэр бүсгүй л хажууд нь байсан сайн бүсгүй байх аа надад тэгж санагдаад байгаа... Энхриймаа нулимсаа арчин
-Үнэн үү? тэр бүсгүйтэй нэг уулзах юмсан.
-Чи яах гэж...
-Баярласнаа хэлье .. Би хэцүү үед нь хажууд нь байж чадаагүй хайрлах эрхгүй хүн шүү дээ. за за явцгаая .. Цэцэгээ, Энхриймаагийн зүрхний гүнд Төрөө оршсоор байсаныг сая ойлгов. Хоёул гэртээ ирхэд хүүхдүүд орондоо орцгоосон байв. Золоо, Энхцэцэгийг унтуулсан бололтой өрөөнөөс гарч ирэв. За ажилдаа орчихсон ямар байна гоё байна уу?
-Охиноо л их саналаа. Ээж хайччихсан юм.
-Аав ирээд цугтаа айл хэсч яваа.
-Хэнийд очоов..
-Бадраа ахынх руу явсаан... сониноос аавд хуучин машинаа өгсөн байна лээ.. архинаас гараад мундаг байгаад баярлаад бэлэг гэсэн ..
-Хөөх тийм үү? өөрөө ямар машинтай..
-Өөрөө нэг жижиг тэрэгтэй явж байна лээ. - Ганц дүү нь л аавыг минь харж үзэх юм даа. Дараа гэртээ урьж сайхан дайлья даа муу ахыгаа...
-За за би гарлаа..
-Гэртээ ганцаараа байхаар энд бид хэдтэй байхгүй юм уу? - Зүгээрээ гадаа Ерөөлт ирчихсэн байгаа за бака ..
-Хүүе шөнө уулзахгүй гэж тохироо биз дээ. Золоо... Цэцэгээ инээмсэглэн... тэр хүү нь мөлчийсөн цагаан амьтан байна лээ.
-Золиг чинь үгэнд орохгүй. Дараа нэг сайн ярилцахаас даа. Найз хөвгүүн ч гэх шиг одооны хүүхдүүд ч ...
-За чи найз хөвгүүн байхгүй байсан гэж үү? яг бидний тэр үе дээр л явна даа.. Харин сайн цагдаж байх нь зөв шүү. манай Золоо их хөнгөхөн цайлган охин шүү. - Харин тийм ээ... ингэхэд Баярхүү та хоёр арай нөгөө.. юу .. Цэцэгээ инээн хүүе яанаа чи арай ч дээ.. юу асуух гээд байгааг чинь мэдэж байна шүү. Үгүй тийм юм ер байхгүй..
-За за итгэлээ дээ. тэхдээ яаж чамайг зөвшөөрүүлсэн юм. Би ч чамайг ятгаад чадаагүй байхад.. -Мэдэхгүй ээ .. магадгүй дассан байх бас Баярхүү шантраагүй.. олон удаа л би үгүй гэж зөндөө хэлсэн шүү дээ. Цэцэгээгийн утас дугарч Энхриймаа буйдан дээр суун Цэцэгээг Баярхүүтэй ярьж байгааг ойлгов. Тэрээр цаг хугацаа хүлээлтгүй урсаж байдагийг ойлгон мөн цаг хугацааны эрхээр хүний сэтгэл зүрх ч хувирч болдогийг бодолхийн сууж байв..
29-р хэсэг
Цэцэгээ, Энхриймаа хоёр ажилдаа явсаар тэдний хоёр айл өвөлдөө бэлтгэн мод түлээ, нүүрс гээд бэлдэх юм их болов. Зоригт ажлаасаа бууж ирсэнч Ундармаатайгаа тусдаа хотын төв бараадан амьдрах болжээ.. Цэцэгээ хэдий Баярхүүгээр хааяа гэртээ хааяа ажилруугаа хүргүүлдэгч яг албан ёсоор гэрийнхэндээ танилцуулаагүй харьцааны хувьд ч дотносоогүй хэвээр... Энхриймаагийн хувьд Төрөөг гэсэн зүрхний гүнд нуугдсан сэтгэл нь үе үе өвтгөх хэдий ч түүнийг дурсамжиндаа хийхээр шийджээ.. Харин яг энэ үед Бүрнээ, Цэцэгээгийн үүднээс салахаа байсан төдийгүй хааяа гэрт орж ирэн Энхцэцэгийг харах нэрээр байдаг болжээ. Тэрээр Энхриймааг ирэх сургаар гараад явчихдаг болохоор яаж ч болдоггүй болов. Бадрал түүнтэй уулзаагүй байгаач нэг өдөр уулзах болно гэдгээ дамжуулж хэлүүлсэнч Бүрнээ, Бадралыг хөөж туугаад охинио хааяа хардаг байсан минь өнгөрөнө гэж бодсон уу? зугтаасаар... Бүрнээд сайн хандах нэг хүн нь Сүрэн билээ .. Тэрээр яагаад Бүрнээг хөөж туухгүй гэртээ оруулдагийг хэнч мэдэхгүй билээ. Нэгэн өдөр Энхриймаа, Цэцэгээ хоёр ажлаасаа гэртээ ирэн ярилцана.. Энхриймаа ууртайгаар..
-Энэ Бүрнээ бүр гэр эзгүйчилдэг болжээ. гэрлэлтийн баталгаа салгаагүйн төлөө их юм болох нь ээ? муу новш чинь гарын үсгээ зурахгүй байгаа юм ш дээ.
-За тайвшир даа.. тэгээд л нэг хүүхэнтэй болоод л яваад өгнө. Бүрнээ шиг шалиг новш удахгүй нэг юм хөтлөөд алга болно зүгээр ........
-Ээж ядаж нүүр өгөөд байх юм. Хэлэхээр эцэг нь шүү дээ гээд тоохгүй юм .. уур хүрч гомдмоор юм аа. хүүе Золоо байна уу? хоол унд хийсэн юм уу?
-Хийсээн Баярцэцэг бид хоёр завгүй байна аа.. дүү нар урд аавынд байгаа шүү.. Энхриймаа гал тогоонд ойртон савтай хоол руу хараад инээмсэглэн ... миний дүү Баярцэцэгийн хийсэн хоол байна.. манай энэ ийм гоё хоол хийлээ юу? Цэцэгээ ингэхэд сургуулийн амралтаар чи яана гэл ээ.
-Би харин хөдөө явах санаатай муу хүүгээ санаад байна. ойрд зүүдлээд байх боллоо. Хүү маань ч утсаар ярихаараа цаанаа нулимс нь гараад байгаа нь мэдрэгдээд байх юм.
-Хэнтэй явах юм. Баярхүүтэй ...
-Үгүй дээ яаалаа гэж.. Янжаа гээд ажил явдалаар ирсэн манай найзыг мэднэ дээ. түүний нөхөр ирэх юм гэсэн би тэгээд машинтай нь явдаг юм билүү?
-Хүүхдүүдээ яах уу?
-Аваад явна аа. хөөрхий хадам аав минь баярлаг ... тэглээч нэгэнт очсоных 4, 5 хононо ... ажлаа зохицуулаад дээрээс чөлөө авчихсан болохоор хэд хоноод явлаа найз нь ... - Ойлголоо .. Баянмөнхийгөө би ч гэсэн санаж байна шүү. Хэрсүү золиг нэг ч удаа гэрээ санаж байна гэж хэлэхгүй байгааг нь хэхэ .. Цэцэгээгийн утас дугархад Цэцэгээ шууд таслаад утсаа унтраачхав. Энхриймаа, Цэцэгээг ажсанаа Баярхүү залгасан байх даа яагаад утсаар ярихгүй байгаа юм бол гэж бодсоноо нэг таарамжгүй зүйл болжээ хэмээн бодов. Байшингийн хаалга нээгдэн Сүрэн, Энхцэцэгийг тэврэн Баянжаргалыг хөтлөн орж ирж байгаа харагдана. Энхриймаа босон охиноо энгэртээ наагаад .. миний охин ээжийгээ санасан уу? ивий үр минь .. Ээж минь Бүрнээг яагаад гэртээ оруулаад байдаг юм бэ дээ?
-Үгүй ээ би оруулаагүй ээ.
-Битгий худалаа яриад бай гадаа машиных нь шинэхэн мөр байхад.. Сүрэн юу ч дугарахгүй Баянжаргалын гадуур хувцасыг тайлна. Цэцэгээ инээмсэглэн Сүрэн эгчийг Бүрнээ арай хахуулдчихсан юм биш байгаа даа.. нээрээ ч нүүр өгөөд дэмий юм биш үү? хүүхэд дасгаж байгаад аваад явчихвал яана вэ? гэж Энхриймаа хэлхэд Сүрэн их чухал царай гарган ...
-Цөг гэм ... хөхүүл хүүхдийг юу гэж авч явах вэ? тэр чинь мууч үгүй төрсөн эцэг нь шүү дээ. арай ч тийм муухай юм хийхгүй байлгүй.. хүүхдийнхээ даавуу хувцасыг угаах усыг нь зөөж авчирч өгсөн юм. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж байгаа төдий.. их л уурлангуй хэлэв... Цэцэгээ, Сүрэнг уурлахыг их цөөхөн үзсэн тул дахиж юм ярьсангүй Баянжаргалыг дагуулан дээшээ гарав. Энхриймаа ээж рүүгээ харан сууснаа..
-Ээж минь та ингэхэд их ядарсан байна шүү. Наад царай зүс чинь нэг л бишээ. Охин нь нэг өдөр чөлөө аваад хоёул эмч дээрээ очиж нэг үзүүлнэ байгаа тэхүү ээж... гээд гуйх маягтай асуув.. Сүрэн тайвширсхийн Энхриймааруу хараад
-Намайг эмнэлэгт хэвт л гэнэ биз.. Би хэвтчихвэн энэ хэдэн хүүхэд минь хэцүүднэ. Одоохондоо гайгүй байгаа юм чинь яавал гэж дээ..
-Яаж тэгж болох вэ? Сургуулийн амралт удахгүй эхлэнэ. Та эмнэлэгтээ хэвтээд сайхан тэнхрээд ав. Цэцэгээ тэр үед хүүхдүүдтэйгээ хүү дээрээ очиж ирэх юм гэсэн тэгэхээр Золоо ,Энхцэцэгийг хараад гэртээ байна. Зоригт, Ундармаа хоёр эмнэлэгтэй ойрхон юм чинь эргэж тойроод байх зүйлд асуудалгүй шүү дээ.. Би оройдоо очиж байя.. энэ удаа үгэнд ор ээж минь .. Энхриймаа учирлан хэлэв.. Сүрэн санаа алдсан аа .. за за удахгүй аав нь ирэх нь аяга халуун шөл хийе дээ. гэсээр гэрээс гараад явав. Цэцэгээ ээжийгээ энэ өдөр үнэхээр царай нь өөрчлөгдсөнийг анзаарсан бөгөөд дотороо санаа зовинон Энхцэцэгийг тэврэн сууна. Хэд хоног өнгөрчээ. Нэгэн шөнө хаалга нүдэх чимээнээр Цэцэгээ ухасхийн цочин сэрэв. Тэрээр гэрлээ асаан халаадаа нөмрөөд цонхондоо ойртвол Бадрал хаалга зүг явж байгаа бололтой харагдав. Цэцэгээ нойрмоглон гэрээс гаран
-Хэн бэ? гээд үүднээс чанга хэлвэл .. Бадрал Танай найз гэнэ ээ. гэх нь сонсогдов.. Цэцэгээ шөнө болсон хойно хэн байдаг билээ дээ гээд хаалган дээр ирвэл Барсаа зогсож байв.. Цэцэгээгийн царай хувирч инээмсэглэн ...
-Хүүе Барсаа сайн уу? чи хэзээ ирээв ээ. яаж мэдэж ирэв манайхыг яаж олоов ..
-Сайн сайн уу? найз нь мэднэ ш дээ. би хэн билээ дээ.. дээх нь энд талийгчтэй ирж байсан юм.. танай аавын дүүгийнх билүү ..
-Тиймээ алив орооч дээ..
-Машинаа оруулчих уу?
-Тэгэлгүй яахав .. ор ор гээд Цэцэгээ ижилдэн дассан найзыгаа хараад бөөн баяр болов..
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Өмнө нь:
Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060
Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071
Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184097
Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146
Зүрх сэтгэл-II /5-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184164
Зүрх сэтгэл-II /6-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184203
Зүрх сэтгэл-II /7-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184529
Зүрх сэтгэл-II /8-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184570
Зүрх сэтгэл-II /9-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184596
Зүрх сэтгэл-II /10-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184630
Зүрх сэтгэл-II /11-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184658
Зүрх сэтгэл-II /12-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184696
Зүрх сэтгэл-II /13-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184746
Сэтгэгдэл (36)