26-р хэсэг
Энхиймаа юу ч дугарсангүй Насаад ойртон охиноо энгэрт нь өгөв. Насаа нүдээ бүлтийтэл гайхсанч баярлан Энхцэцэгийг тэврээд ишш муу охин минь яасанч хөөрхөн юм бэ дээ.. Эрдэнэ ээ охиноо хараа яг Бүрнээ байгаа биз.. Энхцэцэгийг үнэрлээд Энхриймаа руу зөөлхөнөөр...
-Миний охин ингэхэд буцаад очвол ямар вэ? Цаад Бүрнээ чинь чамайг хүлээгээд л хоол ч идэхгүй нүднээс гарчихлаа. Хаана зодоон хийсэн юм бүү мэд нүүр ам нь байхгүй ээ. гэрээс гарахгүй хэвтэж байна.
-Би очихгүй ээ. Харинч Бүрнээ миний охиныг хүлээн зөвшөөрөхгүй гээд өөрөө орхисон хүн дахиж би тэр аймшигтай хүн дээр очихгүй.. Аав минь хэлсэн болохоор л би зөөлхөн байна түүнээс та орж ирсэн цагаасаа бид нарыг доромжиллоо.. Та нар одоо яв даа. Энэ чинь манай найзын гэр би хувийн асуудлаараа энэ айлыг хүндрүүлмээргүй байна.
-Чи чинь хүн гайгүй эвтэй байя гэсэн чинь юу гэнэ вэ? Чи бид нарыг ер нь юу гэж бодоод.... Хажууд нь суух Эрдэнэ ээ Насаа руу ууртай харан:
-Чи битгий донгосоод байгаач би та хэдийн төлөө яаж явж байгаа билээ дээ. Тэр муу өөдгүй амьтанг өмөөрсөн сүрхий хүн л байх юм. Та нар анхандаа надад юу гэж хэллээ. Энхриймааг хөдөө явсаан удахгүй ирнэ гээ биз дээ.Өмнөх нь багадаагүйл байх шүү. Би тэр муу өөдгүй амьтаныг өмөөрөхгүй хохьчино заяа нь тэр дээ. Чиний хүмүүжүүлсэн хүүхдийн байж байгаа нь энэ.. гээд гараад явчихав. Үнэндээ Эрдэнэ өндөр боловсролтой сэхээтэн хүн билээ. Даанч ганц хүүгээ хүмүүжүүлэх завгүй ажил гэсээр аавын үүргийг бага биелүүлсэн юмсанж. Бадрал ,Эрдэнийн ардаас гарав.Насаа юу ч хэлэхгүй дуугүй суун Энхцэцэгийг өхөөрдөн Сүрэнтэй жаал жуул юм ярилцана. Цэцэгээ дээд давхарт Баярцэцэгийн өрөөнд оржээ. Энхриймаа хэсэг сууж байгаад гадаа гарав хэн ч байсангүй. Тэрээр гэртээ орвол Бадрал, Эрдэнэ бас Золоо хичээлээ хийн сууж байв. Энхриймаа, Золоог хичээлээ ингэж шимтэн хийж байхыг хараагүй тул хажууд нь суун ..
-Чи мөн үү? овоо доо хичээлдээ шамдаад сайн байна шдээ... Золоо юу ч дугарсангүй. Харин Бадрал, Эрдэнэ хоёрын яриаг анзаарав. Эрдэнэ Энхиймаа руу харан : Намайг уучлаарай. Надад үнэндээ юу ч хэлээгүй ээ. Чи манайд анх орж ирж танилцаж байх цагаас л би Бүрнээд их хэлсээн битгий алдаарай чамд хань болох хүн байна гэж даанч надад худал хэлээд дээр нь бүхэл бүтэн хүүхдээ нуучихсан байх юм. Миний охин өөрөө л мэд тэхдээ би та хоёрыгоо бол харж хандаж явна аа. Уул нь залуу насанд аль үл ойлголцохыг тэр гэхэв дээ... Миний охин охиноо бас бодно шүү гээд гараад явчихав. Бадрал , Энхриймааруу шийдмэг харан
-Би тэр хүнтэй чинь нэг уулзна аа. ямарч байсан аав нь их зөв хүн юм . хойно сургуульд төгссөн мундаг хүн байна шүү. тэгж байгаад ирэх байх чи ямарч байсан надтай уулзуулаадхаарай..
-Тэхдээ аав би тэрэнтэй дахиад хэзээч ...
-Ямарч байсан би тэр хүнтэй уулзана. Чамайг ямар суугаадах гээ юу би... Энхриймаа аавынхаа ширүүн үгнээс эмээсэндээ гараад явчихав. Ирсэн зочид орход нь явчихсан байв. Сүрэн инээмсэглэн ... Энэ авгай чинь харин сонирхолтой хүн байна шүү. Юу юу гэнэ вэ? би юу ч ойлгосонгүй. Зоригт хашааны хаалгаа түгжээд орж ирээд
-Эгчээ энэ улсууд чинь том жиптэй юм байна. үнэ нь замбараагүй үнэтэй дээ баян айлын бэр болох гэж байгаа юм уу айн хэхэ....
-Битгий донгосоод бай.. Би унтлаа.. гээд өрөөндөө Энхцэцэгийг тэврээд оров.. Сүрэн, Энхриймаагийн ардаас нэг алхсанаа эргэн хараад Зоригт хоёул гэртээ оров. Дээд давхраас буух хөлийн чимээг сонсон Энхриймаа охиноо унтуулчихаад гарч ирэв. Цэцэгээ буйдан дээрээ сууж байв. Энхриймаа, хажууд нь суун
-Чи надад хэлэхгүй яасан юм бэ? Чамайг зөндөө зовоочлоо доо. Чи миний өмнөөс ингэх хэрэггүй ээ.
-Муу хөгийн манж зантай авгай аав, ээжийг чинь хараад жигтэйхэн худлаа царайлаад бүр дугүй хүрээд хэрэлдэх гэсэнээ аав, ээжээс чинь зовчихлоо..
-Би ч гэсэн ааваас ямар их санаа зовов доо. нүүрэн дээр ээ шал худлаа. тэр занг нь би ямар мэдэхгүй биш ..
-Аав чинь юу гэж байна..
-Манай аав эд нар биш л дээ хавь илүү ухаалаг хүн яаж аавынхаа үгнээс зөрхөв дээ. Бүрнээтэй ямарч байсан уулзана гээд байх юм.
-Тэрэнтэй уулзаж яадаг юм. Муу хөгийн новш
-Мэдэхгүй юм даа.. Ийн хоёр найз амрахаар өрөө, өрөөндөө хэвтэцгээв. Энэ явдалаас хойш сар орчим хугацаа өнгөрчээ. Зоригт ажилдаа яваад мөн л сураг алга харин Сүрэн түүнийг Ундармаатайгаа байгааг мэдэх тул санаа нь үл зовох нь арай багасчээ. Бадрал ч ажилдаа жинхэлж ороод ёстой л завгүй хүн болжээ. Намар оройн сэрүүн эхэлсэн тул ерөнхийдөө цаг агаар хүйтрэх төлөвтэй болжээ. Цэцэгээ амралтын хоёр өдөртэй болсон нь гэр бүлдээ зарцуулах цаг овоо нэмэгдээд иржээ. Энхриймаа ажилдаа орох гэсэн ч аав нь зөвшөөрөхгүй байлаа. Нэгэн өдөр Золоо, Баярцэцэг хоёр бөөн баяр хөөр хүмүүс гэртээ ирэв.. Цэцэгээ энэ өдөр амарч байгаа тул гайхан ..
-Та хоёр чинь яагаад л инээлдээд байдгаараа догдолчихоов...
-Золоо инээмсэглэн... Баярцэцэг улсын дүүргийн математикийн олимдиадад оролцохоор болсон.. Би ангидаа 1-р байранд жагссан ...
-Нээрээ юмуу ? ямар сайхан мэдээ вэ? миний охин Гээд Баярцэцэгийг тэврэн үнсээд Золоог бас тэврэн баяр хүргэв.. Энхриймаа өрөөнөөсөө гарч ирэн
-Хүүхэд сэрээлээ та нар чинь яагаад шуугилдаад байгаа хүмүүс вэ?
-Золоо инээмсэглэн Баярцэцэг дүүргийн математикийн олимпиадад оролцохоор шалгарсан би харин ангидаа 15-р байрнаас 1-р байранд жагссан .. -Тиймү
ү? алив эгч нь дүүгээ шагнана аа.. гээд халааснаасаа 10000 төгрөг гарган Баярцэцэгт өгөөд Золоод юу ч хэлэлгүй 5000 төгрөг өгөв.. Золоо гомдоллон: Эгчээ та боль л доо. хоёр хүн ялгаад...
-Дүүргийн тэмцээн анги хоёр чинь ялгаатай хонгор минь.. танайд өчнөөн бүлэг байгаа биз дээ. тэгтэл Баярцэцэг өчнөөн бүлэгээс ганцаараа шалгарч байна .. - Өө л дөө би ямар их хичээлээ дээ. Урамгүй юм аа... Цэцэгээ инээн... Эгч чинь чамайг явуулж л байхгүй юу даа. Дотроо баярлаад нулимс нь гарах нь байна харж байна уу? Эгч нь тэгвэл ялгахгүй ээ... өнөөдөр та хоёрын дуртай солонгос хоолыг хийж өгье болж байна уу? дээрээс нь тус бүрд чинь 10000 мянга ....\Цэцэгээ хоолны газар ажилладаг тул хоолыг бол үнэхээр гоё хийдэг билээ. Уг хоолонд бүгд маш их дуртай\ Золоо баярлан Энхрий рүү харангаа.. Цэцэгээ эгч хамгийн шилдэг нь ... - Чи аав, ээжээс ороод дахиад л мөнгө авна биз дээ. хувцас хунар хэрэгтэй юм аваарай даа ...
-За баярлалаа эгч нартаа хайртай шүү... Тухайн үед мөнгө чанга байсан үе билээ.
27-р хэсэг
11 сар дөхөж хүйтэрч эхэлжээ.Энхриймаа ажилдаа буцаж орохоор болж Цэцэгээтэй хамт ажилдаа явж байгаа өглөө юмсанж. Сүрэн, Энхцэцэгийг харах мөн Баянжаргалыг цэцэрлэгээс авах гэр орны ажил гээд түмэн завгүй хүн болж хувирлаа бие нь үл мэдэгдэхээр өвдөх ч хүний урманд ёооё гэж хэлэхгүй гүрийсээр... Бадралч ажилдаа жигдрээд овоо хэдэн төгрөг олоод ирдэг болохоор энэ жилийн түлш түлээний асуудалыг ганцаараа шийдчих санаатай ажилдаа зүтгэсээр.. Золоо энэ жил төгсөх анги давтлага ихтэйч ээждээ туслахаар эрт ирдэг болжээ. Тэрээр хэдий эрх ч гэлээ ээжийнхээ хажуунаас огт холдоогүй цор ганц хүн нь билээ. Харин нэг зүйл нь найз хөвгүүнтэй болсон явдал юм. Түүнийг Ерөөлт гэдэг гэрээс нь холгүй амьдардаг юмсанж. Баярцэцэг дүүргийн олимпиадад түрүүлэн одоо улсын олимпиадад бэлтгээд тун ч завгүй болжээ. Цэцэгээ, Энхриймаа хоёр явсаар ажлынхаа гадаа ирэв. Энхриймаа инээмсэглэн..
-Охиноо санаад эхэлчих шиг боллоо шүү. ажилдаа буцаж ирхэд сайхан байна шүү.
-За орцгооё манайхан хүлээж байгаа... Энхриймаа, Цэцэгээ хоёр хаалгаар орход ажлын хамт олон нь Энхриймааг найрсагаар хүлээн авч баяр хүргэв. Бундмаа эрхлэгч тэр бүр инээгээд байдаггүй ч Энхриймаа руу харан ...
-Чи чинь яасан их тураа вэ? ажилдаа тавтай морил ... чамайг ажилдаа орж байгаад баяртай байна.Би өөр салбар руу явахаар болсон Цэцэгээгийн дор ажиллаад байж дээ... Цэцэгээ инээж байсан аа гайхасхийн ... би чинь жил гаруй л болж байгаа шүү дээ. Би таны оронд яаж ажиллаж чадах вэ дээ.. тэглээч би их дээд, сургууль ч төгсөөгүй хүн...
-Чамайг зөндөө харсаан чи яг тохироно.. хамт олондоо ч нэр хүндтэй.. шинэ хүмүүстээч үлгэр дуриалалтай. Тэглээч ажилчиддаасаа санал асуулга явуулсан чамайг 100 хувь дэмжиж байна.. ер нь бол түр зуурдаа чи миний оронд ажиллаж дээ.. Дээрээс хүн томилтол чамд хариуцуулахаас өөр хүн алга даа..
-Түр зуур биз дээ. Надад энэ хийж байгаа минь л сайхан байна шүү.. та ингэхэд хайчих юм бэ?
-Би юу би ... шинэ салбар руу явах гэж байгаа. Уул нь Цэцэгээ минь л тэнд чухал хэрэгтэй байдаг даанч энд чи илүү хэрэгтэй гэж бодоод .. би маргааш явна. Чи ороод ажлаа хүлээгээд авчих.. дарга гадаадад ажилтай яваа болохоор ирэхгүй.. Энхриймаа ирчихлээ энд санаа зовох юмгүй боллоо.. Цэцэгээ гэнэтийн шийдвэрт гайхахч Бундмааг даган өрөөнд оров. Энхриймаа хамт олноо санасан мөн хамт олон нь илүү их санасан болой... Энхриймаа хуучин ажилдаа шууд орсонгүй. Зөөгч хийхээр хормогчоо авав. Өөртэй нь яг ижил ажилд орж байсан тогооч бүсгүй Жүгдэрмаа гайхан :
-Чи зөөгчөөр ажиллах гэж байгаа юм уу? урд нь энд ямар ажил хийж байсан аа санахгүй байна уу?
-Жулиа \Энхриймаа Жүгдэрмаад ийм нэр өгсөн юмсанж\ минь чи дүрэм ээ мэднэ биз дээ.
-Мэднэ л дээ тэхдээ л ...
-Зөндөө шинэ охид , залуус байхад би дүрэмээ зөрчвөл дүрэм байгаад яахав .Тэглээч би их төсөөрсөн байна .. Найз минь орой ...
-За тэгнэ ээ... орой мэджаагаа бид юм бэлдсээн нууц .. Тэдний дүрэм гээд байгаа зүйл тэдний шудрага хөдөлмөрийг үнэлэх маш нарийн систем ч байж болох юм. Учир нь хэрэв чөлөө аваагүй тасалсан бол цалин хасах цэвэрлэгээ хийх 7-14 хоногоор торгох, чөлөө аваад юм уу? шалтгаантай явсанч ирээд зөөгч эсвэл гал тогоонд туслах ажилтан 7- 30 хоног хийх ... илүү цагаар ажиллавал цалин нэмэгдэнэ. Тууштай ажил таслахгүй ажиллавал явцан дуундаа дээшлэн өөр салбар руу явах ч тохиолдол бий.. Мэдээж том хоолны газрын цэвэрлэгээг хийнэ гэдэг бас ч үгүй амар ажил биш билээ.. Энхриймаа .. ажилдаа шуурхайлан орлоо. Хажууд нь нэгэн охин ирээд ..
-Намайг Соёлоо гэдэг таны тухай их сонссоон ажилдаа орсонд баяр хүргэе..
-Баярлалаа намайг Энхриймаа гэдэг ...
-Та миний бодсоноос ч хөөрхөн эгч юм аа.. Соёлоо инээмсэглэн яваад өгөв. Энхриймаа, Соёлоо гэх өхөөрдөм охиныг харангаа. Би яг л ийм охин анх орж ирж байж дээ.. цаг хугацаа гэж хурдан юм аа... Удалгүй байнга цагтаа хоол орж иддэг хүмүүс орж ирэв .. Ихэнх нь Энхриймааг таних учир ажилдаа эргэж орсонд нь сэтгэл хангалуун байлаа. Мөн охинд нь бэлэг бэлдсэн хүн ч цөөнгүй.. Олон жил өөр өөрсдийн ажил албаа хийж байнга тааралдаж тэр тусмаа өдөр бүр орж ирсээр ижил дасал болсон найз нөхөд энэ хавьд Энхриймаад их билээ.. Цэцэгээ, Бундмаа хоёр бичиг цаасны ажлаасаа хөндийрөхгүй суусаар... Өдөр тийш болох үед Төрөө, Баярхүү хоёр орж ирэв... Төрөө түүнийг ажилдаа орох болсоныг мэдээгүй бөгөөд Энхриймааг хараад мэлрэн зогсоно. Баярхүү инээмсэглэл дүүрэн харцаар ..
-Хүүе Энхрий хэзээ ажилдаа орчихсон юм бэ? гараа өгөн мэндлээд.. Төрөө хүүш чи чинь мэлрээд зогсчих юм... нэг юм хэл л дээ. Төрөө мөн гараа сунган сайн байна уу? ажилдаа орчихсон юм уу? өнөөдөр орсон уу?
-Тиймээ өнөөдөр орсон чиний ажил сайн уу?
-Сайн сайн ажлаа хийгээд л ...
-За за ийшээ сууцгаа Төрөө нөгөө авдаг аа юу? Баярхүү... чи харин
-Адилхаан .... Энхриймаа, Төрөө, Баярхүү нар хуучны найзууд хэн хэнээ чамгүй мэднэ. Төрөөгийн юу захиалдагийг Энхриймаа андахгүй билээ. Ажил ихтэй тул Энхриймаа, урдных шигээ хамт сууж юм ярьж чадсангүй. Төрөө хоолоо идэж дуусаад гараад явжээ. Баярхүү аяга тавагаа хураагаад бохир руу хийв. Энхриймаа Баярхүү дээр ирэн
-Миний найз яах гэсэн юм бэ? би өөрөө...
-Зүгээр дээ... Цэцэгээ хайччихсан юм..
-Цэцэгээ, эрхлэгчийн өрөөнд байгаа..
-Аан тиймүү? Нөгөө ... юу ...
-Хэл хэл юу нөгөө гэж..
-За за дараа больё ... түр баяртай.. Баярхүү ямар нэгэн юм хэлэх гээд байгааг Энхриймаа гадарласанч лавлаж асуусангүй... Энхриймаа, харин Төрөөг өнгө засаад хуучин хэвэндээ орсон байгааг хараад үнэхээр баяртай байлаа..
Хард Билгүүн
Үргэлжлэл бий...
Өмнө нь:
Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060
Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071
Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184097
Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146
Зүрх сэтгэл-II /5-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184164
Зүрх сэтгэл-II /6-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184203
Зүрх сэтгэл-II /7-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184529
Зүрх сэтгэл-II /8-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184570
Зүрх сэтгэл-II /9-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184596
Зүрх сэтгэл-II /10-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184630
Зүрх сэтгэл-II /11-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184658
Зүрх сэтгэл-II /12-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184696
Сэтгэгдэл (10)