24-р хэсэг
Хоролоо хөгшин босон энэ яг Бумаадаа би явах уу? даа.. Энхриймаа: Та байж бай би Бумааг оруулаад ирье гээд гарав. Энхриймаа хашааны хаалгаар гаран машины цонх тогшив. Бумаа цонхоо нээв.
-Хүүе наад нүүр ам чинь яагаа вэ? алив манайд орьё.
-Үгүй ээ яаж ийм нүүртэй орхов хүүхдүүд юу гэж бодох юм билээ. Найз нь орохгүй ээ. Энхриймаа хэдий шалсанч орсонгүй. Тэгвэл Хоролоо эгч манайд хононо.. тэр холоос ирчихээд хоноод яваг даа. Тэхүү ..
-За за тэгвэл найз нь өглөө ирье дээ.. гээд яваад өгөв. Энхриймаа гайхан Бумаа хүнтэй гар зөрүүлэх хүн биш дээ. яахаараа гэж бодон гэртээ оров. Цэцэгээд, Бумаа орж ирэхгүй явчихлаа гэхэд дугарсангүй. Үдэш болж Хоролоо хөгшинийг Баярцэцэг дагуудан дээд давхарт өрөөндөө цуг унтахаар дээш гарав. Цэцэгээ буйдан дээр суун
-Хөөрхий минь дээ. Хоёуланд нь ямар их ачтай хүн билээ дээ. өөрсдөө очдог байтал хөөрхийг нааш нь явуулаад бүр санаа зовчихлоо..
-Харин тиймээ өдөр би бүр санаа зовоод л байлаа. Яаж гэртээ ганцаараа байдаг бол доо. өрөвдөөд байх юм.
-Нээрээ өнөөдөр нөгөө Бүрнээ ирсэн .. муу новш дургүй хүргээд ёстой нэг ажлаар нэг юм болсон Төрөө зодох гэж дайраад би салгах гэж үйлээ үзсэн шүү. Урд шөнө тэхдээ Бумаагийн хашаанд очсон юм шиг байгаан .. Бумаа ганцаараа Бүрнээ яахав дээ ууж байгаад л хэдэн найзтайгаа ирсэн юм гэнэ лээ. Бумаагаас чамайг асуугаад зодоон болсон юм уу? даа..
-Юу гэнэ ээ. Тэр муу одоо хэн бэ? Би одоо айхгүй нэг мөр цэглэнэ ээ... даанч Бумаагийн нүүр хөхөрч хавдсан байсан юм аа. олуулаа хүн зодоод би тэр мууд хэн болохоо нэг харуулна аа яахав...
-Бумаад харин зодуулсан юм биш үү. Хоёр нүд нь таг болчихсон явна лээ. Төрөө харин зодох гээд зод чи .. хуулинд өгнө гэж томорч томорч явсан..
-Яадаг муу шаар вэ? Энэ ёстой гай болно шүү. Би ч яахав.. гэмгүй хүмүүст гай болох нь л дээ. Найз нь энэ асуудлыг дуусгах цаг нь болжээ.. Энхриймаа санаа алдан Бумаадаа ёстой гай боллоо шүү. Намайг өмгөөлж тэгж байдаг. Тэгхэд би гэж хүн ... яамаар ч юм бэ дээ гэж дотороо бодол болон суув. Хаалга дугаран Бадрал инээмсэглэн орж ирэв. Цэцэгээ, Бадралыг харан... За ах минь яасан гоё болоо вэ? ганган залуу байсан байна шдээ .. та хаачаад ирэв ийм шөнө болтол... Бадрал буйдан дээр суун... Энхриймаагийн хийж өгсөн цайнаас балгаад..
-Ажилдаа буцаад орчихлоо.. Ах нь ажилтай болчихлоо шүү дээ. Өнөөдөржин гадуур явлаа.. Энхриймаа баярлан .. тийм үү? та минь мундаг юм аа. Би танийг ч юу л болдог бол гэж айж байлаа.
-Аав нь нүүр байна ш дээ. Архинаас гарчихсан гэсэн чинь сар ямарч байсан харна .. үнэхээр ажилдаа орох хүсэлтэй . Тэр хамааралаа гээчихсэн бол бид дэмжинэ ээ .. та манайд чухал хүн гэж хүртэл хэлсэн гээд боддоо... Бадралын ийм баяртай царайг Энхриймаа хараагүй их удсан болоод ч тэр үү? Аавынхаа хажууд суун гараас нь атгав. Бадрал цайгаа ууж дуусаад. ..
-За Цэцэгээ минь би бас сонинтой. Ах нь өглөө Энхриймаагаас дуулсаан .. Манай нэг найз Хурандаа хүн байдаг юм. Ах нь шийдчихсэн шүү..
-Юу гэнэ ээ. ахаа шийдсэн гэдэг чинь юу гэсэн үг үү...
-Ахыг нь архичин гэж халгаад хаячихсан найз минь өнөөдөр намайг архинаас гарсан гэсэн чинь урдуур минь бөмбөрөөд л миний ганц найз минь байхгүй юу? шийдсэн гэдэг чинь шийдчихсэн л гэсэн үг...
-Би нэг л их сайн ойлгодоггүй.
-Уул нь тэр хүүхэд чинь хамаагүй л байсан юм байна шдээ. Хамтад нь шүүхээр ороод гараад ирэх л байж.. хэрэг мандуулсан нөхөр байсан бол харин их юм болох байлаа. Цаад эзэд нь олдсон болохоор та нарыг дахиж дуудахгүй байх.. харин тэр нөхөрөө сайн хашраагаад ав.. өөрт нь битгий хэл цагдаагийн үүд сахиад хэдэн хоног гүйгээд юм бодно биз. Та хэд харин битгий цуг явж санаагаа чилээ.. болчихсон дүү минь..
-Баярлалаа та чинь ямар сайхан мэдээ дуулгав. Дотор бүр онгойгоод .. ахаа баярлалаа танд.. Зүгээр дээ .Миний дүү чамд харин би баярлах өртэй хүн чиний ачийг бид хэзээд марташгүй шүү дээ. ийм жаахан юманд За аав нь орж ээжид нь дуулгая. хогийн архичинг хэдэн жил хог дээр нь хаячаагүй. Их ч зовоосон доо муу ханийгаа ээж чинь байгаагүй бол би өдийд аль эрт тэр өвгөнтийн архичингийн амьдралд дахиж сэхэхээргүй орчих байсан юм. Хань минь ямар их баярлах бол доо.. гэсээр гараад явчихав. Энхриймаа .. Цэцэгээ рүү харвал.. тэрээр чимээгүй уйлж байв. Энэ магадгүй Бадралын хувьд жаахан асуудал байсан байж болохч Цэцэгээгийн хувьд хоолойд нь тулсан маш том асуудал байсан юмсанж.. Цэцэгээ .. нулимстай босон Энхриймааг тэврээд ..
-Баярлалаа найз минь чамдаа баярлалаа. Би одоо ахтай ярилаа. Ахынхаа утсыг залгахаар ямар их айж санаа зовдог байв аа. Танай аав ёстой мундаг хүн би анх танайд орход ямар хүн байлаа. Тэгхэд би ёстой арчаагүй архичин байна гэж бодсон шүү. одоо тэр бодлоосоо ямар их ичиж байна гээч ...
-Зүгээр дээ. миний найз.... Цэцэгээ ахруугаа шууд залган санаа зовох хэрэггүй гэдэг сайхан мэдээ дуулгав. Энэ өдрөөс хойш 5 хоногийн дараа Цэгмидэд тодорхой хэмжээний хохирол барагдуулах торгуул ноогдуулаад тэрнээс хойш дахиж дуудаагүй билээ. Харин Бүрнээгийн ээж гэх авгай.. Энхриймааг хаана байгааг заалгахаар .. Цэцэгээгийн ажлаар эргэлдэж эхэлжээ.. Цэцэгээ хэзээч гэрээ зааж өгөхгүй гэдгийг хатуу хэлнэ бүр хэрэлддэг ч Энхриймаад энэ тухай ганц ч үг үл хэлнэ.
25-р хэсэг
Нэгэн орон Цэцэгээ ажлаасаа ирээд хоолоо идчихээд Баянжаргалыг эрхлүүлэн хэвтэх зуур хашааны хаалгыг үл таних этгээд балбаж гарав.. Цэцэгээ гайхасхын гарвал.. хашааны хаалга зүг рүү Зоригт алхаж байгаа харагдав. Цэцэгээ байдлыг ажиглан харж зогсход өнөөх авгай буюу Насанжаргал \Насаа\ дүрээрээ зогсож байв. Тэрээр нэгэн эрэгтэйтэй ирсэн нь Бүрнээгийн аав юмсанж ..
-Сайн байна уу? та нар чинь ямар удаан хаалгаа онгойлгож байхын бид хоёр Энхриймаатай уулзах гээд л ...
-Сайн сайн байцгаана уу? ор л доо.. эгч байшинд байдаг юм. Урилгагүй зочид байшин зүг дөхөв. Цэцэгээ хэдий гэртээ оруулахгүй байхыг бодовч нэгэнт ирчихсэн бүр араас нь дагаад ирж байгааг ойлгосон болохоор төвдсөнгүй. Гэртээ ороод зочдыг хүлээв. Удалгүй өнөө хэд орж ирэн Насаа ..
-За сайн байна уу? чамайг дагасаар олоод ирлээ. Чи эгчийгээ арай дутуу үнэлж дээ ..
-Та суу л даа .. нэгэнт ирчихсэн болохоор чинь орууллаа. Та айхтар хүн юм аа. Цэцэгээ зочидод цай хийж тавагтай идээ урд нь тавив. Хэдий хэрүүл тэмцэлтэй байдагч монгол ёсоо Цэцэгээ үл умартана. Зоригт гайхасхийж харж байсан аа гэртээ орчихов. Насаа:
-Энхцэцэг охин минь хаана байна. би харах гэсэн юм. Энхриймааг ч дуудчих ..
-Та тайван эхлээд цайгаа уучих Энхриймаа тэр хоёр дөнгөж саяхан унтсан..
-Тайван бай гэнэ шүү. Энхриймаа... Энхриймаа... гэж чанга дуудав Энхриймаа өрөөнийхөө хаалгаар хүүхдээ тэвэрсээр гарч ирээд ёстой л шоконд орсон бололтой. Насанжаргал руу зогтусан ширтэв. Насаа ууртайгаар..
-Би чамд хэлсэн байхаа нүүчихээр болчхоно гэж бодсон уу? үгүй байхгүй юу? Танай энэ найз чинь ер хэлдэггүй юм даа гүргэр хүүхэн юм. Би араас нь дагаж байж ирж байгаа байхгүй юу? алив миний хүүхдийг аваад ир..
-Энхриймаа гайхан ... та юу яриад байна вэ? яахаараа таны хүүхэд болчихов..би танд яасан гэж өгхөв дээ. та одоо манай гэрээс зайлж үз би одоо танаас айна гэж л байхгүй шүү.
-Юу гэнэ ээ. энэ муу амьтаны ходоод нь овоо цадаж дээ. Овоо цор цор хийдэг болжээ. нэг муу балгасанд орчихсон оо юу гэж бодоод байгаан .. хуучин байсан овойхооноос чинь арайл дээр болохоос биш үхсэн хойно оо. Цэцэгээ уурлан: Та чинь нас тогтож яваа хүн байж ямар овилогогүй юм ярьдаг хүн бэ? ийм юм ярих гэж ирсэн бол та одоо манайхаас гарна уу?
-Битгий солиор би охиноо харж тэвэрхээс нааш гарахгүй. Тэглээч бидний ч үр удам ер нь би салгаад авах ч эрхтэй хүн шүү ..
-Та чинь ямар сонин хүн бэ? эх үр хоёрыг салгана гэж байдаг та эх хүн мөн үү? - Насаа дуу нь зөөлөрсхийн эсвэл Энхриймаа миний охин Бүрнээтэйгээ эргээд нийлчихэж болно шүү дээ.
-Тийм юм байхгүй би танд хэлээ биз дээ. - Чи ер нь хэн юм. Би Энхриймаатай ярьж байна. илүү үгтэй чаралбаа бэ? Ямар л олигтойдоо чи олон хүүхэдтэй ганцаараа хаягдхав дээ. Ийм ааштай хүүхэнтэй хэн л суухав дээ. Чи зүгээр дуугай бай. Энхриймааг өөрийнхөө замаар замнаж байгаан байна л даа. Энхриймаа энэ удаа үнэхээр уурлан: Та зүгээр л аштайхан хэлж байгаа дээр явж үз. Миний найзыг доромжлох юм бол би нэгийгээ үзнэ шүү өнөөдөр.. Та юм хэлээч энэ авгайдаа арай ухаалаг хүн гэж боддог хүндэлдэг байлаа. Та яагаад дугарахгүй байгаа ю бэ? ... гээд хажууд нь суух эрэгтэй рүү харав. Түнийг Эрдэнэ гэдэг бөгөөд газар тариалангаар хөлжсөн безнестэй бас ч үгүй ухаалаг төвшин харагдах хүн билээ. Эрдэнэ цайгаа тайван уугаад Насаа руу харан .. хөгшөөн хоёулаа явах уу? даа ... Энхцэцэг минь сайн сайхан боожиж өсч байгааг харлаа сэтгэл тэнийчихлээ. Хоёулаа дараа тохиромжтой үед ирье дээ.
-За чи дут гэм хэзээ байтлаа чи хүүдээ анхаардаг байсан юм. Нэг салбар компани босгоод хүүдээ өгчих гэж би хэд гуйлаа даа. Чи харж байна уу? хэрэв тэгсэн бол энэ хүүхэн манайхаас холдлоо юу?
-Юу гэнэ ээ.. та намайг ёстой эндүүрч байна. Би хэдий Бүрнээд итгэсэнч хөрөнгө мөнгөнд нь болоогүй шүү.
-Та нар ингэж л хэлдэг хойно. эцсийн эцэст тэгээд юу гэж .. инээд битгий хүргээд байгаарай. .. Хаалга дугарч гаднаас Бадрал, Сүрэн, Зоригт гурав орж ирэв. Бадрал сандал дээр суун : За энд чинь юун шуугиан болоод байдаг билээ.
-Чи хэн юм. Эдний галч юм уу?
-Танд галч шиг харагдаж болно л доо тэхдээ биш ээ. Би Энхриймаагийн аав Бадрал гэж хүн байна.
-Насаа царай нь хувьсхийн бялдуучлангуй..өө за уучлаарай.. Миний энэ амыг даа.. их түргэн хүн байгаа юм. Би харин ач охиноо л эргэж явна.
-Бадрал инээмсэглэн за сайн байцгаана уу? хөгшин бид хоёрт Энхриймаа нарийн зүйлээ ярих биш.. тэгээд яагаад өндөр дуугаар яриад байгаа хүмүүс вэ?
-Охиныг минь харуулахгүй бүр тэвэрүүлэхгүй гэх юм. Тэгээд би бухимдаад л ... Бадрал, Энхриймааг өрөөндөө орохыг дохиод ардаас нь оров. Насаа, Сүрэн рүү харангаа: Та ээж нь үү? тийм байх нь аргагүй ээжийгээ дуурайж шүү манай Энхриймаа... хоёулаа танилцаяа.. Худ ураг болчихсон хүмүүс чинь бие биенээ танихгүй байж яахан болхов дээ.
-Сүрэн гайхан худ ураг гэнэ ээ.
-Тэгэлгүй яах вэ? хүүхдүүд маань биднээс асуулгүй. Гэр бүлээ хүртэл батлуулчихсан байна лээ. Найр наадам дээр санаа зоволтгүй ээ... бид ямарч байсан нүүр улайлгахгүй юм хийчхэнэ. Та нарыг энд цуг байгааг мэдсэн бол жаахан юм бэлдэхгүй юу? Энэ манай хүн Эрдэнэ гээд баахан баярхав. Бадрал, Энхриймаатай өрөөнд ороод түний яриаг дуустал нь сонсоод учир шалтгааныг нь мэдэж аваад охиноо тэврэн ..
-Энэ бүхэн миний л буруу аавыгаа л уучил охин минь.. тэхдээ ингэж үр үндэснийхээ ардаас ирж байна гэдэг энэ хүмүүст буруу байхгүй ээ.. Одоо цагт төрсөн үрээ мартах нь битгий хэл алах нь холгүй цөвүүн цаг ирж ..миний охин ухаалаг бай.. цус, ясан төрөлөө мэдэж явах нь хүмүүний жам .. битгий энэ хүмүүст хатуурх даа. Тэхдээ ямарч шийдвэр гаргасан ч аав нь чиний талд.. Миний охин ухаантай бай.. Энхриймаа, Балт хоёр өрөөнөөс гарч ирэв..
Хард Билгүүн
Үргэлжлэл бий...
Өмнө нь:
Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060
Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071
Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184097
Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146
Зүрх сэтгэл-II /5-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184164
Зүрх сэтгэл-II /6-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184203
Зүрх сэтгэл-II /7-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184529
Зүрх сэтгэл-II /8-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184570
Зүрх сэтгэл-II /9-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184596
Зүрх сэтгэл-II /10-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184630
Зүрх сэтгэл-II /11-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184658
Сэтгэгдэл (39)