Хөдөлмөрийн үндэсний нам НИТХ-ийн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Хотын даргад П.Наранбаярыг дэвшүүлэхээ зарлаад байсан билээ.
Хотын даргаа зарласан Хөдөлмөрийн үндэсний нам нэр дэвшигчдээ намынхаа шилдэг залуусаас шигшин бүрдүүлжээ. Тэдний дунд хуульч, эдийн засагч, хот төлөвлөлтийн инженер, хот цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэн зэрэг өнөөдөр нийслэлд тулгамдсан олон асуудлыг шийдэх гадаад, дотоодын их дээд сургуулийн баклавр, магистр, докторууд байгаа аж.
Баянгол дүүрэг
- 1-р тойрогт Ж.Золжаргал-инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр
Д.Биндэръяа-эдийн засагч, инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр - 2-р тойрогт Д.Түмэн-Өлзий-инженер, нийтлэлч, ШУТИС-ийн бакалавр
- 3-р тойрогт Д.Үүрцайх-хуульч, Боннын их сургуулийн магистр
Баянзүрх дүүрэг
- 4- тойрогт Г.Хаш-Эрдэнэ-эдийн засагч
- 4-р тойрогт Л.Амарсайхан-мэдээллийн технологийн инженер Нагояагийн их сургуулийн магистр
- 5-р тойрогт Д.Гантулга- Их Британийн Манчестрийн метрополитиан их сургуулийн магистр
- 5-р тойрогт П.Наранбаяр-Киёто их сургуулийн магистр, МУИС-ийн төрийн захиргаа, олон улс судлалын доктор
- 6-р тойрогт Г.Уянга-Хишиг-хуульч, Боннын их сургуулийн магистр
- 6-р тойрогт Б.Амараа-авто замын инженер, ШУТИС-ийн бакалавр
- 7-р тойрогт М.Жаргалант-жүжигчин, сэтгэл судлаач, МУБИС-ийн магистр, ОХУ-д Москвагийн театрын сургууль төгссөн
- 7-р тойрогт Я.Батзаяа-эдийн засагч, СЭЗДС-ийн бакалавр
- 8-р тойрогт М.Алзахгүй-эдийн засагч, төрийн удирлагын магистр, Удирдлагын академийг төгссөн
Сүхбаатар дүүрэг
- 10-р тойрогт Ж.Отгонбаяр-олон улсын тээврийн удирдлагаар ШУТИС-ийг төгссөн, бакалавр
- 12-р тойрогт Х.Жамсран-нягтлан бодогч, санхүүч ХААИС-ын бакалавр
- 13-р тойрогт М.Энхбаатар-инженер, бакалавр
- 14-р тойрогт Б.Мөнхсоёл-эдийн засагч, Тайландын Азийн технологийн институцид Олон улсын бизнесийн чиглэлээр магистр, Францын европын менежментийн сургуульд олон улсын санхүүгийн магистр хамгаалсан
- 15-р тойрогт Д.Энх-Эрдэнэ-усан хангамжийн инженер, магистр, Украинд цэргийн мэргэжлээр төгссөн
- 15-р тойрогт Ж.Ганболд-хуульч, магистр, Боловсрол, соёл, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн
Чингэлтэй дүүрэг
- 16-р тойрог Б.Найдалаа- эдийн засагч, магистр
- 16-р тойрогт П.Болдгэрэл-магистрант
- 17-р тойрогт Б.Мөнхболд-экологич, МУИС-ийн физик электроникийн сургуулийг төгссөн, бакалавр
Хан-Уул дүүрэг
- 18-р тойрогт Н.Отгонбаяр-инженер
- 19-р тойрогт Д.Ган-Эрдэнэ-эдийн засагч, МУИС-ийн бакалавр
- 19-р тойрогт Н.Лхагвасүрэн-нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, магистрант
- 20-р тойрогт П.Ганзориг-математикч, МУИС-ийн бакалавр
- 20-р тойрогт Ц.Алтансор-багш, Калифорнийн мужийн их сургуульд боловсрол удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан.
“Энэ удаагийн НИТХ-ийн сонгуульд Хөдөлмөрийн үндэсний нам бүтээнэ, байгуулна гэдэг биелэгдэшгүй амлалтаар өрсөлдөхгүй. Хүнийг гэсэн өчүүхэн сэтгэл гаргахад л шийдчих асуудал, бэрхшээлүүдийг арилгахын төлөө зүтгэнэ” хэмээн тус намын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр мэдэгдлээ.
Сэтгэгдэл (4)