Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдоос хамгийн их санал авч, ялалт байгуулсан 75 хүнд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгсөн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан Х.Булгантуяа байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "ДЭМБ-аас КОВИД-19-ийн сөрөг нөлөө хэр удаан үргэлжлэх талаар ч хэлж чадахгүй байна. Бид эв нэгдэлтэй байж, бүх дотоод нөөц бололцоогоо дайчлах ёстой. Дараагийн дөрвөн жилд маш ажил хэрэгч байх шаардлага тулгарч байна.
2020-2024 ны хооронд Чингис бонд зэрэг олон гадаад зээл төлнө. Иймд төрийн зардлыг хэмнэх шаардлагатай. Төсвийн тодотгол хийнэ. Тун удахгүй энэ асуудлыг хэлэлцэнэ. Орлоготойгоо уялдуулан зарим зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Төсвийн орлого ихээхэн тасарсан. Өмнө нь өдөрт 1200 хүртэл тооны нүүрсний машин хил нэвтэрдэг байсан бол БНХАУ-д дахин халдвар дэгдсэнээр манай экспорт саарлаа.
Нааштай зүйл гэвэл урд хөршид халдварыг хяналтдаа авч чадсан. Бид экспорт хийгээд БНХАУ-ын нийт импортынх нь хоёр хувьд ч хүрэхээргүй жижиг худалдаа эрхэлдэг улс.
Халамж гэх мэт бүх зардлыг Төрийн сангаас цагт нь олгож байгаа. Сонгуулийн ажлынхаа хажуугаар үүнд хяналт тавин ажилласан. Хувийн тэтгэврийн тухайд сан байх ёстой. Австрали тэргүүтэй оронд орлого ихтэй иргэд хүссэн хэмжээгээрээ энэ сан руу хуримтлал үүсгэдэг.
С.Сүлд
Сэтгэгдэл (8)