МАХН-ын дарга Н.Энхбаярын удирдаж, оролцсон “Та бидний эвсэл” энэ удаагийн сонгуульд тааруухан амжилт гаргаж Орхон аймгаас тус намын дэд дарга С.Ганбаатар ганцаараа сонгогдсон юм. С.Ганбаатарын хувьд 2012 Дархан-Уул аймагт нэр дэвшин, УИХ-д сонгогдон ажиллаж байсан туршлагатай. Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа тэрбээр Оюу Толгойн гэрээ тойрсон асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогтыг дуэлд дуудаж, мэтгэлцэж явсан намтартай нэгэн.
2016 оны сонгуулийн өмнөхөн ХҮН-ын даргаар сонгогдсон ч нам доторх зөрчил нь түүнийг бие даан нэр дэвшихээс аргагүйд хүргэсэн юм.
Улмаар 2016 оны сонгуулийн дараа Дархан-Уул аймагт дахин нэр дэвшээд өвдөг шороодсон С.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаяртай хоршиж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан билээ.
Сонирхолтой нь, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллахаар болсон С.Ганбаатар үг чуулганы нэгдсэн хуралдааны танхимд үг хэлэхдээ босох уу гэдэг нь асуулт дагуулж байна. Учир нь, 2012-2016 онд гишүүнээр ажиллахдаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд үг хэлэх бүртээ суудлаа босч ирсэн нь түүний бүрдүүлсэн нэг имиж байлаа.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)