Сонгогчдын олонхийн саналыг авч ялалт байгуулан парламентад сонгогдсон 75 нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор УИХ-ын гишүүнийх нь үнэмлэхийг өнөөдөр гардууллаа. Энэ үеэр УИХ-ын ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт “Зөв хүн Электорат эвсэл”-ээс нэр дэвшин сонгогдсон Т.Доржханд нэгэн асуудалд холбогдсон нь түүний өмсч ирсэн гутал байв.
Хэдийгээр Төрийн ордонд баримталдаг дүрмээр тэнд зохион байгуулсан арга хэмжээ, хурал зөвлөгөөнд оролцогчид болон тэнд ажиллагсад албаны хувцастай байхаар зохицуулсан байдаг. Гэвч анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Доржханд үнэмлэхээ гардаж авах гэж ирэхдээ доогуураа кэт өмсч ирсэн нь хамгаалалтын албаныхантай үл ялиг зөрчилдөх шалтгаан болсон бололтой.
Гэхдээ УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Т.Доржхандын хувьд Төрийн ордны уг журмыг мэдэхгүйдээ биш зориуд кэт өмсч ирсэн нь өнөөдрийн трэнд болоод зогсохгүй түүний хувьд анхнаасаа өөр байдлаар ажиллахаа илэрхийлсэн байж мэдэх. Тэрбээр “Ганцаараа гэж голох хэрэггүй. Зохион байгуулалт талаасаа яаж явахыг мэдэхгүй байна. Миний ард мэдлэгтэй залуус бий. Баг болж ажиллана. Эдийн засгийн хүнд асуудал бий. Эрх баригчид намууд хүчтэй ч гэлээ, сөрөг хүчний хэмжээнд хүчтэй ажиллаж чадна. Үүнийг албан ёсоор мэдэгдье” хэмээн үнэмлэхээ гардсаныхаа дараа байр сууриа илэрхийлсэн юм.
Сонирхуулахад Т.Доржхандын өмсч ирсэн кэт нь Onitsuka Tiger брэндийн 550-1250 ам.доллараар худалдаалдаг Меxico 66 загвар юм байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (16)