УИХ-ын гишүүн Н.Учрал нийт сонгогчдын хамгийн их санал авсан гишүүнээр нэрлэгдээд байгаа билээ. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахаар болж байна.
Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн 65.54 хувийн дэмжлэгийг авч Их Хуралд хоёр дахь удаагаа сонгогдлоо. Маш том хариуцлага. Иргэдийн зүгээс мөрийн хөтбөлбөрт туссан хуримтлалын тогтолцоог бий болгох, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг зохион байгуулж, тэтгэвэр болон боловсролын реформ хийх захиас өгсөн.
Иргэдийн дэмжлэг МАН-ын хөтөлбөрт өндөр байсан. Дундаж давхаргыг дэмжсэн намын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалыг бүхэлд шинэчлэх шаардлагатай.
Ялангуяа өмнөх парламентын үедп өргөн барьсан Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх хуулийг намрын чуулганаар батлуулж, дундаж давхаргынхныг дэмжих шаардлагатай байна. Хуримтлалын нэгдсэн санг бий болгоно гэсэн мөрийн хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлж Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сан, Үндэсний орон сууцны корпораци байгуулж иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлттэй нь орон сууцыг уях ажлыг зохион байгуулах ёстой. Ингэснээр дундаж давхарга нэмэгдэх боломжтой.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд 30 гаруй хуулийн төслийн ажлын хэсэгт. 10 хуулийн төсөл санаачилж, 12 хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд өөрийн санааилчсан хуулийн хэрэгжилтийг хангах ажил хийнэ.
УИХ хууль тогтоох ажил руугаа илүү анхаарах, олон томилгооноос холдох, төслийн орлого зарлалыг нэмэгдүүлсэн томоохон шийдвэрүүдийг Их Хурал дээр ажлын хэсэг байгуулж 50 орчим хувийг нь өөрчилдөг байсан бол шинэ Үндсэн хуулиар ийм зүйл байхгүй болсон. Ерөнхий сайдын эрх мэдэл тодорхой түвшинд хүрсэн. Кабинетын зарчмаар хариуцлага хүлээдэг сонгодог парламентын зарчим руу манай улс явж байна. Тиймээс цаашид хууль тогтоох байгууллага үндсэн ажил руугаа илүү анхаарна.
Шинэ 30 жилийн эхний дөрвөн жил хэрхэн өнгөрөх вэ гэдэгт онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Завгүй өдрүүд хүлээж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)