УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр үнэмлэхээ гардан авч буй Т.Доржханд "Ирэх дөрвөн жил хэцүү жил байх болно. Эдийн засгаа сэргээх, ажлын байраа хамгаалах, бондын өрийг төлөх, монгол хүнийг ажилтай, орлоготой болгох нь энэ Засгийн газрын хамгийн том сорилт байх болно. Бид бодлогоор дэмжиж, байр сууриа хүчтэй илэрхийлнэ. Бидний ард маш хүчтэй, мэдлэг боловсролтой залуус байгаа. Бид анх удаагаа суудал авлаа. Хэдийгээр УИХ-д Т.Доржханд гэдэг хүн сонгогдсон ч гэлээ энэ бол багийн тоглолт, нэг дүрмээр ажиллана. Тиймдээ ч шүүмжлэлийг хатуу хэлнэ. Бурууд хатуу хандана. Ялангуяа Засгийн газар төсөвтөө тодотгол яаралтай хийх хэрэгтэй байх. Бодлогын шинэчлэлүүд дээр анхаарч ажиллана. Хуулийн төслүүдийг санаачилж ажиллана.
Үзэл санаа гэдэг зүйл дээр бид нэгдэж ажиллах ёстой байх. ХҮН намын хувьд хүн дээд үзэл санаа гэдэгт нэгдсэн социал демократ үзэл санаатай нам. Үүнийхээ төлөө тууштай ажиллана.
Яг одоогийн байдлаар аь нэг намд уусаад шингээд орчих вий гэсэн асуудал байх шиг байна. Тийм зүйл байхгүй.
Ганцаараа гэж голох хэрэггүй. Зохион байгуулалт талаасаа яаж явахыг мэдэхгүй байна. Миний ард мэдлэгтэй залуус бий. Баг болж ажиллана. Эдийн засгийн хүнд асуудал бий. Эрх баригчид намууд хүчтэй ч гэлээ, сөрөг хүчний хэмжээнд хүчтэй ажиллаж чадна. Үүнийг албан ёсоор мэдэгдье.
УИХ бол бодлогын мэтгэлцээн хийдэг газар. Энэ утгаараа залуусынхаа дуу хоолой болж ажиллана" гэлээ.
Сэтгэгдэл (4)