УИХ-ын сонгуулиас хамгийн олон санал авсан 76 сонгогдогч өнөөдөр гишүүний үнэмлэхээ авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан Г.Дамдинням "Ард түмэн сонголтоо хийлээ. олон улсын ажиглагчид дүгнэлтээ гаргасан. Энэ утгаараа сонгууль шударга явагдсан гэж бодож байна. Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Хамгийн түрүүнд Дарханы замын засварыг дуусгана" гэлээ.
Сэтгэгдэл (4)