УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын хуудсыг дахин нягталж, тоолох ажил нийслэл, хөдөө орон нутагт үргэлжилж байна. Дорнод аймаг сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийсэн бөгөөд СЕХ-ны зарласан дүнтэй таарсан байна.
Тодруулбал, Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлсний дагуу хяналтын тооллого хийж байна. Дархан-Уул аймагт хяналтын тооллого 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд гомдол гаргасан нэр дэвшигчдийг яаралтай очихыг СЕХ уриаллаа.
Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн тухай мэдээ
№ | Аймаг | 2020.6.24-ний өдөр | Хувь | Нэмэлт тооллого хийх | ||
Нийт хэсгийн тоо | Хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо | Хэсгийн тоо | Хувь /Өссөн дүнгээр/ | |||
1 | Архангай | 105 | 48 | 45,7 | 5 | 50,5 |
2 | Баян-Өлгий | 96 | 46 | 47,9 | ||
3 | Баянхонгор | 105 | 50 | 47,6 | ||
4 | Булган | 68 | 31 | 45,6 | ||
5 | Говь-Алтай | 87 | 37 | 42,5 | ||
6 | Дундговь, Говьсүмбэр | 55 | 32 | 58,2 | ||
7 | Дорнод | 72 | 33 | 45,8 | 3 | 50,0 |
8 | Дорноговь | 59 | 23 | 39,0 | ||
9 | Завхан | 111 | 56 | 50,5 | ||
10 | Өвөрхангай | 106 | 52 | 49,1 | 1 | 50,0 |
11 | Өмнөговь | 61 | 25 | 41,0 | 7 | 53,3 |
12 | Сүхбаатар | 64 | 27 | 42,2 | ||
13 | Сэлэнгэ | 56 | 25 | 44,6 | ||
14 | Төв | 96 | 40 | 41,7 | ||
15 | Увс | 92 | 42 | 45,7 | ||
16 | Ховд | 91 | 33 | 36,3 | ||
17 | Хөвсгөл | 129 | 70 | 54,3 | ||
18 | Хэнтий | 89 | 38 | 42,7 | ||
19 | Дархан-Уул | 39 | 18 | 46,2 | 21 | 100,0 |
20 | Орхон | 38 | 18 | 47,4 | ||
21 | Нийслэл | 451 | 102 | 22,6 | 124 | 50,1 |
НИЙТ ДҮН | 2070 | 846 | 40,9 | 161 | 48,6 |
Сэтгэгдэл (6)