УИХ-ын сонгуулийн ээлжит дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос эцэслэн зарлаж, ирэх даваа гарагт түр үнэмлэхийг нь олгохоо мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзаж, зарим газарт хяналтын тооллого зохион байгууллахаар санал солилцсон юм.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос эцэслэж, танилцуулсан нэр дэвшигчдээс хамгийн өндөр хувиар гарч ирсэн таван хүнийг танилцуулж байна.
Тэдгээрийн эхэнд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 72.2 буюу хамгийн өндөр хувиар сонгогдсон гишүүнээр тодорч байгаа юм.
Түүний араас У.Хүрэлсүхтэй хамт нэр дэвшсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 71.7 хувийн саналыг авчээ.
Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 68.6, Дорноговь аймагт нэр дэвшсэн Б.Дэлгэрсайхан 67.5, Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн Н.Учрал 65.5 хувийн саналыг тус тус авснаараа удаалж байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (8)