Хоёр хоногийн өмнө УИХ-ын сонгууль улс орон даяар болж, 2020-2024 онд ажиллах парламентын шинэ бүрэлдэхүүнийг сонголоо. Энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээр удирдуулсан эрх баригч намынхан 2016 оны амжилтаа бататгаж УИХ-д 62 суудлыг авсан юм. Харин сөрөг хүчнээр ажилласан АН-ын хувьд 11 суудлыг авч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие дааж, "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Т.Доржханд нар сонгогдов.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан хүмүүст ирэх даваа гарагт түр үнэмлэхийг нь олгохоор болжээ.
Гэвч сонгуулийн үр дүнгээр ялагдал хүлээсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан, бие даагч Т.Ганболд тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж, сонгуулийг дахин явуулахыг шаардаж эхлээд байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм.
Угтаа бол Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн бэлгэдэг болсон хүний хувьд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр болон сонгуулийн үр дүнгийн талаар мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэх ёстой хүн нь Х.Баттулга.
Адаглаад албаныхнаас өгсөн мэдээлэлд ямар байр суурьтай буйгаар илэрхийлэх хүн нь тэр. Гэвч ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл хугацаанд ганц ч үг ганхийхгүй суугаа нь асуулт дагуулж эхэллээ. Мөн тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад цаг олгохгүй байгаа нь зарим нэг хардлагыг төрүүлэх болсон юм. Нөгөөтэйгүүр, Төрийн тэргүүнийг өнөөг хүртэл хугацаанд дуугарахгүй байгаатай холбогдуулж, Н.Энхбаяр, Ж.Батзандан тэргүүтэй улстөрчид нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж мэдэхээр байгаа юм.
Сонгуулийн үр дүнгийн талаар дуугараач, Ерөнхийлөгч өө! Тэгэж байж нийгэмд үүссэн хардлага, эргэлзээг нь тайлах болохоор тэр.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (14)