УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд "УИХ-ын сонгууль тосгосон 29 тойрогт болж өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос 14 тойрогт хяналтын тооллого хийхэд бидний тооцооллоор 2.4 хүний санал гарч ирлээ. Эндээс хар машины тооллого луйвар байсан гэж бид хардаж байна" гэдгийг мэдэгдлээ.
Энэ талаар Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд: Би Дархан-Уул аймагт нэр дэвшсэн. Өрсөлдөгч намууд намайг нэгээр гарна гэдэгт итгэлтэй байсан. Хэдийгээр бие даагчид тус тусдаа мөрийн хөтөлбөрөө боловсруулж, өрсөлдсөн ч үзэл бодлоо нэгтгэж, энэ удаагийн сонгуульд оролцсон.
Харамсалтай нь, зөвхөн бие даагчид дээр сонгуулийн машинд огт байгаагүй таслал гэдэг формат орж ирсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн бие даан нэр дэвшигчдийн авсан саналын тоонууд таслалтай гарч ирсэн.
Энэ бол хөндлөнгөөс орж ирсэн хакер ажиллагаа. Миний авсан санал анх бусад нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 7,311 гэж гарч ирсэн. Миний араас бичигдсэн хүмүүсийн саналын тоон дээр таслал байхгүй. 14,622 саналтайгаар хамгийн эхэнд бичигдсэн саналыг excel программ дээр хоёр хуваахад автоматаар 7,311 гэж таслалтай гарч ирдэг.
Энэ ганцхан над дээр биш. Бичлэг ухрааж үзвэл, бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн.
Тиймээс дахин сонгууль явуулахыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (15)