Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын УИХ-ын энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдсан. Нийтдээ 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч өрсөлдлөө. Санал хураалт цаг үеийн амаргүй нөхцөлд зохиогдсон ч бид бүх эрсдэлийг даван туулж, сонгуулийн санал хураалтыг амжилттай зохион байгуулж чадлаа. Нийт 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь саналаа өглөө. Энэ нь өнгөрсөн сонгуулийн түүхэнд хамгийн өндөр ирц юм. Нийт саналын 41 хувьд нь хяналтын тооллого хийхэд хар машины дүнтэй таарсан.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон үнэмлэхийг ирэх даваа гарагт олгоно" гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
-Сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгчид хэзээ өргөн мэдүүлэх бэ?
-Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр цаг авахаар уламжилсан. Хуулиар сонгуулийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой. Тиймээс УИХ-ын даргад ирэх даваа гарагт 12.00 цагт өргөн барина.
-Бие даан нэр дэвшсэн иргэд сонгуулийн дүн алдаатай гарсан гэж мэдэгдсэн. Цэг, таслал гэж байдаг юм уу?
-Зарим хүн буруу ойлгоод байна. Зарим тойрог 2-3 мандаттай. Саналын тоо, санал өгсөн хүний тоо үүнээс хамаарч зөрүүтэй гарна.
Цэг, таслалтай холбоотой янз бүрийн яриа гарч байна. Таслалын хувьд 1000-аас дээш болохоор мянгачлалын таслал юм. Зарим бие даагчдад энэ процессоор явсан. Ямар нэг "но" ороогүй. Хяналтын тооллого хар машины дүнтэй мөргөсөн.
Сэтгэгдэл (14)