Банкны салбарынхан түүнийг “Хас”-ын тодотголоор нь мэднэ. Үзэгчид “Монгол ТВ”-ийн “Шарк” гэдгээр нь илүү танина. Харин өнөөдөр тэрбээр Монгол Улсын парламентад төр түшилцэх нь. Банкны биш хууль тогтоогчийн хувиар. Үүнээс өмнө Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилон зургаан сарын хугацаатай ажиллуулж байлаа.
Гүйцэтгэх захирлаар очихдоо “Манай банкинд тулгамдаж буй гурван том зүйл байна. Нэгдүгээрт, Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй томоохон зээлүүдийг төлж барагдуулах. Хоёрдугаарт, банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавих шаардлагыг өөрчлөх. Эцэст нь, зээлийн багцын чанарыг сайжруулах ажил байгаа” гэж байв.
Ажлаа өгөхдөө Г.Амартүвшин Хөгжлийн банкинд бий болсон чиг үүргийн давхардлыг арилгах үүргийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж, анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулсэн байдаг.
Ингэснээр 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэсэн гэдэг. Мөн банкны дэргэд Тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулсан нь таван сарын хугацаанд 704 тэрбум төгрөгийн зөрчилтэй зээлдэгчдийн асуудлаар ажиллаж, 3.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлжээ.
Ийнхүү банкны салбарт “Шарк” байж чадсан Г.Амартүвшин өдгөө Хан-Уул дүүргийг төлөөлөн УИХ-д хүчин зүтгэхээр болж байна.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (19)