ШИНЭ эвслээс ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ШИНЭ эвслийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Шинэ эвсэлд санал өгсөн 230 гаруй мянган иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа сэтгэлээсээ илэрхийлье. Мөн дэмжээгүй мянга мянган иргэд сонгогчид та бүхний итгэлийг авахын төлөө улам их хичээж ажиллана.
Миний бие УИХ-ын 23 дугаар тойрогт нэр дэвшсэн. Намайг дэмжиж 20 мянган хүн санал өгсөн байна. Харамсалтай нь эхний гуравт багтаж чадсангүй. Мөн Л.Болд дарга Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж олон мянган хүний санал авч, амжилттай оролцсон.
Харамсалтай л энэ удаагийн сонгуульд ШИНЭ эвсэл албан ёсоор нэг ч мандат авч чадсангүй. Энэ нь цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, бодлогоо олон түмэнд илүү их хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. Миний бие сонгуулийг удирдаж оролцсоныхоо хувьд ШИНЭ эвсэл суудал авч чадаагүй учраас албан ёсоор хариуцлага хүлээж, даргын суудлаа өгч байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)