Найм дахь удаагийн сонгууль өчигдөр улс орон даяар болж өнгөрсөн билээ. Энэ удаагийн сонгуулийн саналын үр дүнгээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх багаараа ялалт байгуулж, парламентад 62 суудлыг авсан билээ. Сонгуулийн үр дүнтэй холбогдуулж, сөрөг хүчин АН төдийгүй бусад намаас өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Хачирхалтай нь, тэдгээрийн дунд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр байсан нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэрбээр "АН одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг 2 багана босгодог шиг, Монголын төрийг 2 том нам авч явна. 1 том баганатай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг..." гэжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (51)