УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Сонгуулийн санал хураалтаар МАН 62 суудал, АН 11, “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэг, нэг бие даагч суудал авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үйл явц болон АН-ын цаашдын үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл хэвлэлд өөрийн байр сууриа илэрхийлээлээ.
Тэрбээр "Өчигдөр 00.00 цагийн байдлаар манай нам удирдлагагүй болчихсон. Намын дүрэмд УИХ-ын сонгуульд олонхийн санал авч чадаагүй бол сонгуулийн дүн гармагц намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэсэн байдаг. Энэ асуудлыг ажлын тав хоногт багтаан албажуулах ёстой.
Гишүүд нь намын даргаа сонгодог ч гэсэн намын даргыг ард түмэн дүн тавиад огцруулчихдаг. АН-ын гишүүд одоо шинэ даргаа сонгоно. Нам ялагдсан аймаг, дүүргүүд дээр үндсэн дүрмийн хорооны гишүүд бас огцорчихсон.
АН-ын шинэ даргыг батлахад 90 хоногийн хугацаа бий. Есдүгээр сарын 25 гэхэд шинэ дарга гарч ирэх ёстой. Тиймээс сонголт бий болгоё. Намын гишүүн ч намын даргад нэрээ дэвшүүлж болно. Манай намд эмэгтэй дарга урьд өмнө нь сонгогдож байгаагүй. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлнэ" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (28)