АН-ын залуу гишүүд намын удирдлагуудаа огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс намаа шинэчлэх, Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардсан юм.
Учир нь АН-ын үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан байдаг аж. Энэ хүрээнд АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж намын даргыг огцруулах тогтоолыг гаргахыг шаардсан юм. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)