УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН 2016 оны амжилтаа бататгаж, 62 суудлыг авч олонх болсон юм. Сонирхолтой нь, МАН-д ялалт авчирсан гишүүд дунд онцлогтой хэд хэдэн хүн бий. Үүний нэг нь генерал Ц.Сэргэлэн.
Тэрбээр Хил хамгаалахын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж, хуулийн хугацаанд ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар УИХ-ын сонгуулийн Долдугаар тойрог буюу Дорнод аймагт Х.Болорчулууны хамт нэр дэвшиж, иргэдийн олонхийн саналыг аваад байна.
Ингэснээр зэвсэгт хүчний байгууллагаас нэр дэвшиж, ялалт байгуулсан гурав дахь генералаар Ц.Сэргэлэн нэрлэгдэж байна. Өмнө нь сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Хил хамгалах ерөнхий газрын дэд дарга асан, бригадын генерал Х.Жекей нар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан түүхтэй.
Х.Жекейгийн хувьд 2018 оны гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын харьяатаас гарсан учир дээд офицерын буюу бригадын генерал цолоо хураалгаж байсан нэгэн.
УИХ-ын гишүүн төдийгүй Байнгын хорооны дарга асан Х.Жекей Казахстан улсын тагнуул болсон тухай мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Харин Ерөнхийлөгчийн зарлигт дурдсанаар тэрбээр Монгол Улсын иргэн байхаа больсон хэмээн тэмдэглэсэн байсан юм. Юутай ч УИХ-ын түүхэнд генерал цолтой гурав дахь хүн нь Ц.Сэргэлэн болж, төр түшилцэхээр болж байна.
Бригадын генерал Ц.Сэргэлэнгийн намтрыг танилцуулъя.
Зэрэг цол: Цэргийн шинжлэх ухааны магистр, докторант
Мэргэжил:
Хилийн цэргийн команд
Оператив-тактик, Команд, штаб
Боловсролын байдал:
Ерөнхий боловсролын сургууль -1984 он
НАХЯ-ын Цэргийн дээд сургууль-1989 он
Команд Штабын институт -1997 он
ОХУ, Холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа-2000 он
АБНЕгипед Улс, “Терроризмтэй тэмцэх ажиллагааны удирдлага”
дамжаа-2007 он
Шинэ Зелланд улс, “Цагаачлалын Удирдлага” дамжаа -2008 он
ХБНГУ, Жорж Маршалын нэрэмжит Аюулгүй байдлын судалгааны
төв, “Кибер Аюулгүй байдлын асуудал” дамжаа -2011 он
Ажилласан байдал:
НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн сонсогч- 1984-1989 он
Хилийн 0132 дугаар ангийн Бага хүрээгийн заставын байлдааны
бэлтгэл сургуулийн орлогч, заставын дарга-1989-1991 он
Мөн ангийн Тарган Ухаагийн заставын дарга- 1991-1992 он
Хилийн 0129 дүгээр ангийн Замын-Үүдийн заставын дарга-1992-1994 он
Хилийн 0108 дугаар ангийн Хилийн алба, уулзалтын ахлах офицер
(боловсон хүчний ажлыг хавсарч)-1994-1995 он
Команд Штабын институтын сонсогч-1995-1997 он
Хилийн 0184 дугаар ангийн захирагч (отрядын дарга, Хилийн төлөөлөгчдийн орлогч)-1997-2001 он
Хилийн 0132 дугаар ангийн захирагч (отрядын дарга, Хилийн төлөөлөгч)-2001-2006 он
ХХЕГ-ын дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга -2006-2009 он
Хил хамгаалах ерөнхий газрын даргаар 2009-2013 онд ажиллаж байв.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)