Өмнөх парламентаар чуулганы хугацаанд бага үг хэлсэн гишүүнээр тодорсон тэрбээр энэ удаад Дундговь, Говьсүмбэр аймгийн VI тойрогт нэр дэвшиж дахин сонгогдлоо. Тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хамт МАН-аас нэр дэвшсэн юм. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулж байв.
Г.Мөнхцэцэг нь Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч, Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр мэргэжлээр тус тус дүүргэсэн. “Засгийн газрын мэдээ” сонин, “Зууны мэдээ” сонин, “Нью Майнд” ХХК-ийн ажилтан, дараа нь гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байжээ. Мөн Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.
А.Сүх
Сэтгэгдэл (3)