УИХ-ын найм дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой болсон. Тодруулбал, хувь хүнийг сонгохоос гадна Ерөнхий сайдаа давхар сонгосон юм.
Ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч зэрэг нийт 606 хүн оролцсоноос гол өрсөлдөөн ууган, удаахь нам болох МАН, АН хоёрын дунд явагдлаа. Улмаар сонгуулиар томоохон хүлээлттэй байсан АН дахин ялагдал хүлээж, МАН үнэмлэхүй олонх боллоо. Өөрөөр хэлбэл, МАН 2016 оны амжилтаа дахин бататгаж, иргэдийн итгэлийг хүлээж чадсан гэхэд болно.
Учир нь Ерөнхий сайдаа давхар сонгох чухал сонголт байсан учраас иргэд ийн У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж, багаар нь дэмжлээ.
Одоо УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлаж, Засгийн газар бүрдэх ёстой. У.Хүрэлсүхийн энэ амжилтыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрөх эсэх нь асуулт дагуулж байна.
Учир нь, УИХ-ын тухай хуулийн 14.1-д “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулах” заалттай.
Энгийнээр Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг хуралдааныг товлон зарлаж, шинээр сонгогдсон парламентын бүрэн эрхийг баталгаажуулах учиртай. У.Хүрэлсүхийн амжилтыг Х.Баттулга хүлээн зөвшөөрөх үү?! гэдэг нь асуудал.
Б.Лхам
Сэтгэгдэл (25)