УИХ-ын ээлжит сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа. Энэ удаагийн сонгуулиар дараагийн Ерөнхий сайдаа давхар сонгох чухал сонголт байсан бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ажлын эцсийг нь үзэхээр ийн итгэл хүлээлгэжээ.
Тодруулбал, шинэ парламентын 62 суудлыг МАН бүрдүүлэх бол АН сөрөг хүчнээр дахин зогсож 11 суудал авлаа. Мөн нэг бие даагч, Та бидний эвчлээс нэг суудал, Зөв хүн электорат эвслээс тус тус нэг суудал авч парламентыг бүрдүүлэхээр боллоо.
Үүний нэг нь УИХ-ын VI тойрог буюу Говьсүмбэр, Дундговь аймаг юм. Тус тойрогт нийт 14 хүн өрсөлдөж, МАН-ын хоёр нэр дэвшигч ялалт байгуулав. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нар сонгогдов. С.Батболдын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт эр орны хишиг олгуулж байсан билээ.
Харин энэ удаагийн сонгуульд Г.Мөнхцэцэг дахин сонгогдох магадлал тун бага гэж иргэдийн зүгээс таамаглаж байсан ч иргэдийн итгэлийг дахин хүлээж чадав. Гишүүнээр сонгогдоход нь С.Батболдын дэмжлэг ихээхэн нөлөө үзүүлсэн гэж учир мэдэх зарим хүмүүс үзэж буй юм.
А.Сүх
Сэтгэгдэл (10)