Монголын төрд ой санамж, залгамж халаа гэж байх ёстой. Зөвхөн одоо тодотгоод байгаа юм биш. Өмнө нь ч байсан, өнөөдөр ч хөндсөөр байгаа асуудал. Үүнийг илтгэсэн нэгэн үйл явдал одоогоос таван жилийн өдийд саарал ордонд өрнөж байв. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах сөрөг хүчний албан бичиг, парламентад олуулаа АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр биеллээ олсон нь энэ. Үнэндээ тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг муу хүн байсангүй. Түүнийг л огцруулчихвал бүх асуудал ямар нэгэн хаалтгүй явна гэдгийг сөрөг хүчин тэргүүтэй АН-ын гишүүд онцолж байлаа. / https://www.24tsag.mn/a/177041 /.
Өргөс авчихсан юм шиг амьдрал сайжрахыг хэлж байв. Ахлах зөвлөхийг нь нүүрсний, хүргэн гэх Г.Дэнзэнг нь тендерээс мөнгө идсэн гэх хэргээр “яллаж”, эцэстээ намынхаа түүхэнд хамгийн удаан ажилласан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг АН өөрсдөө хөнтөрсөн нь өдгөө түүх болон үлджээ.
Түүнээс хойш юу өөрчлөгдөв. Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон. Сөрөг хүчин МАН Засгийн газарт хамтарсан. Үүнээс хойш, түүнээс цааш юу болов. Эрдэс баялгийнхаа нөөцөөр дэлхийн тавцанд томоохон тоглогч болж асан монголчууд боломжоо алдсан. “Hotel Mongolia” болтлоо нэр хүнд нь буурсан. “Эдийн засаг” хэмээн гурвантаа тодотгосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн алсын хараа “Босоо Ганбаа хүртэл хэвтээд өглөө” гэсэн үг хэлтлээ шалдаа буусан юм. Нэг үгээр, Шинэчлэлийн Засгийн газраа огцруулсан АН-д УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцох, тухайн үеийн байр суурь, суудлын тоогоо хадгалж үлдэхийг илүүд үзэж байсан хэрэг.
“Босоо” С.Ганбаатар ч хэвтсэн. АН ч сонгогчдод дүнгээ тавиулж, эрх баригчийн суудлаас есхөн суудалтай хоцорсон билээ. Өдгөө тэд дахин юу ч үгүй хоцорлоо. Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан үр дүнгээр юу үнэн энэ л үнэн.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах гол шалтгаан нь Оюу Толгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хууль бус үйлдлийг явуулах илрэл байсан гэдэг нь тодорхой болсон нь саяхан. Тэр нь ч цаг хугацааны шүүлтүүрээр бэлээхэн харагдаж байна. Харин тэр өнөөдөр Орхон буюу Эрдэнэтээс сонгогдлоо. Энэ бол түүний өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хийж ирсэн тэмцлийн үр дүн. Нэгэн цагт Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан түүний хувьд энэ удаад бие даан нэр дэвшиж, бүр сонгогдсон нь Н.Алтанхуягийн эхлүүлсэн МАНАН-ын эсрэг тэмцлийг улам баталгаажуулж, түүнийг оройлон дэмжих шалтгаан болжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (13)